Худгийн ус түгээгчид сайн дурын хүүхэд хамгаалагч боллoo
Үйл явдал
/
2021-12-28

Хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүүхдийн эрхийг хамгаалахад хүн бүрийн оролцоо чухал бөгөөд ХУДГИЙН УС ТҮГЭЭГЧ нар сайн дурын хүүхэд хамгаалагч боллоо.

Сайн дурын хүүхэд хамгаалагч болсон ус түгээгч нартаа хүүхдийн эрхийн конвенц, Хүүхэд хамгааллын хууль, эерэг хүмүүжлийн арга, олон нийт иргэдийн хүүхэд хамгааллын оролцоог идэвхжүүлэх, зөвлөмж мэдээлэл гарын авлага, зурагт хуудас зэрэг хэрэгтэй мэдээллээр ханган ажиллаж байна.

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр иргэн, хувийн хэвшлийн санал санаачилгыг дэмжин, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх “Хэрсүү гурвалжин” хамтын шийдэл нөлөөллийн арга хэмжээг өрнүүлэн, цаашид үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэх ажлыг зохион байгуулж байна.

Гэр бүл, хүүхдийн эсрэг хүчирхийллийг бууруулах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд нийгмийн салбар нэгж бүрийг татан оролцуулж хөл хорионы үед тасралтгүй ажиллаж байгаа ХУДГИЙН УС ТҮГЭЭГЧ- ХҮНСНИЙ ДЭЛГҮҮРИЙН ХУДАЛДАГЧ-ХӨРШ гурвалсан холбоогоор дамжуулан гудамж, орц, байрныхаа хүүхдүүдийн хөхөрсөн нүд, доголсон хөл, сэтгэл санааг тандах, хүнс, хоолны дутагдалтай байгаа зэргийг хэрсүү ажиглан мэдэж мэдээлэх ажлын нэг оролцогч нь Ус сувгийн удирдах газрын хамт олон боллоо.

Нийтийн амар тайван байдлыг дэмжин бэлэн байдлын үед Ус сувгийн удирдах газрын 1216 ажилтан Улаанбаатар хотын усны сүлжээний хэвийн байдлыг ханган 673 цэгээс ундны цэвэр усаар ханган ажиллаж байна.

Нийтийн амар тайван байдлыг дэмжин бэлэн байдлын үед Ус сувгийн удирдах газрын 1216 ажилтан Улаанбаатар хотын усны сүлжээний хэвийн байдлыг ханган 673 цэгээс ундны цэвэр усаар ханган ажиллаж байна.

Дэлхий даяар тархаад буй “COVID-19- шинэ төрлийн короно вирусын халдвараас сэргийлэхийн тулд тусгаарлах, хөл хорионы арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаатай зэрэгцэн гэр бүлийн хүчирхийллийн талаар мэдээлэх нь өсөж, тусламж үйлчилгээний хэрэгцээ нэмэгдэж байна. Мөн хүчирхийлэл үйлдэгч нь хүүхэд, эмэгтэйчүүдтэй хамт тусгаарлагдаж, мэдээлэх боломжгүй далд хэлбэрт орж байгаа нь тэдэнд туслах боломжуудаас холдуулж хаалганы цаадах хүчирхийллийг илрүүлэх боломжгүй байгаа юм.

Тиймээс Иргэн Таны орчин тойронд хүчирхийлэл үйлдэгдэх эрсдэлтэй болон үйлдэгдэж байгаа тохиолдолд ТА хараагүй мэт, сонсоогүй мэт өнгөрөлгүй

  • Хүүхдийн тусламжийн утас-108,
  • Цагдаагийн 102, 107-д мэдэгдэж хүүхдийн эрх, эрүүл мэнд, аюулгүй байдал, амь насыг хамгаалахад хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхийг УРИАЛЖ байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.30.62)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.