Хэн нь хэн бэ? БАЛЖИННЯМЫН МӨНХБАТ
Үйл явдал
/
2021-12-28

Хэн нь хэн бэ? БАЛЖИННЯМЫН МӨНХБАТ

УлстөрчМН ХЭН НЬ ХЭН БЭ? Булангаараа улстөрч эрхмүүдийг онцлож байгаа билээ. Тэгвэл энэ удаагийн дугаар НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дарга БАЛЖИННЯМЫН МӨНХБАТ-ыг онцолж байна

Тэрээр 1981 онд Архангай аймагт төрсөн. 1998-2002 онд Монгол Улсын Боловсролын их сургуулийн Физик, Байгаль шинжлэлийн багш, 2005-2007 онд удирдлагын ухааны магистр, удирдлагын академи докторант зэрэгтэй.

Түүний ажилласан байдлаас нь дурдвал

2002-2004 онд Чингэлтэй дүүргийн 23 дугаар дунд сургуульд  багш
2004-2008 онд Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын Нийслэлийн халмжийн хэлтсийн мэргэжилтэн
2008-2009 онд Чингэлтэй дүүргийн Боловсролын хэлтсийн дарга 
2009-2011 онд Чингэлтэй  дүүргийн ЗДТГ-ын Нийгмийн халамжийн хэлтсийн дарга
2011-2012 онд Сүхбаатар дүүргийн ЗДТГ дарга 
2013-2014 онд Чингэлтэй дүүргийн ЗДТГ дарга 
2014-2016 онд Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч 
2016 оноос  Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч  
2018 оноос Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын даргаар ажиллаж байна.

Тэрээр ардын багшаас ард иргэдийн дуу хоолой бол төрд зүтгэж байгаа сайн хэдий ч ард иргэдийн дунд “Давхар дээлтэй” хэмээн хэл аманд нэлээдгүй ордог. Түүнийг олон жил нийслэлийн харьяа байгууллагын  агентлагийн даргаар ажиллаж байж Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч хийж байгаад иргэд дургүйцэж байдаг. Гэсэн ч тэрээр иргэдийнхээ дуу хоолой болж чадаж байна уу гэдэг асуулт бүрхэг хэвээр нь үлдээе

БАЛЖИННЯМЫН МӨНХБАТ-ын хөрөнгө оруулгыг сонирхоё

Түүний Жилийн орлого нь 94512.71 төгрөгөөс дээш

Гэр бүлийн гишүүдийн нийт орлого  1215.07 төгрөг дээш

347400.00 төгрөгөөр үнэлэгдэх орон сууцтай

685000.00 8 үхэр, 39 хурдан удмын адуу, 82 адуу

Нийт 4000.00 төгрөгөөр үнэлэгдэх 0.07га  мкв газруудыг эзэмших эрхтэй

80000.00 төгрөгийн үнэт эдлэлтэй

24768.46 төгрөгийн хадгаламжтай

164960.00 төгрөгийн зээлтэй

Эрдэнэс таван толгой ХК, Түмний хурд гал уяа Нөхөрлөлд хөрөнгө оруулалт хийсэн ба 5360ш, 33 ш хувьцаа эзэмшдэг. 33% ноогдол ашиг хүртдэг.

Тэрээр Нийслэлийн Иргэдийн төсвөөс төлөөлөгчийн урамшуулал, халамжаас гадна Удирдах зөвлөлийн гишүүний цалин, газрын даргын цалин зэргийг давхар авдаг хүмүүсийн тоонд зүй бусаар ордог. Ерөнхий сайдад бараан түүхтэй төрийн мөнгөөр тансаглагч эрхэм төлөөлөгчийг цэгцлэх асуудлыг ард иргэд байнга шаарддаг. Энэ шаардлагын нэг тэргүүнд Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дарга буюу Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Мөнхбат орж байна. Тэрээр энэ олон албан тушаал дээр олон жил томилогдож байгаа ч Нийслэлийн хөрөнгө оруулалтын зардлыг нэн шаардлагатай зүйлд зарцуулж чадаж байна уу эсвэл өөрт хэрэгтэй зүйлд зарцуулж байна уу гэдгийг ард иргэд асууж байна.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.189.199)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.