“БАЙ”-гаа оноогүй САЙДЫН томилгоо
Үйл явдал
/
2021-12-28

“БАЙ”-ГАА ОНООГҮЙ САЙДЫН ТОМИЛГОО

 

Өнгөрсөн долоо хоногийн дуулиантай мэдэгдлүүдийн нэг нь Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханы  “мэдэгдэл” байлаа.

Сайдын зүгээс өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэх ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүүгээс үүдэлтэй “очлуур” өдгөө эрүүл мэндийн салбарт унтрааж дийлэхээргүй том “гал” болон өргөжин дүрэлзлээ.

Тэрээр, Засгийн газрын “хатуу хөл хорио”-ны нөхцөлд даган мөрдөх хууль дүрмийг үл тоон, яамныхаа 20 гаруй төрийн жинхэнэ албан хаагчдыг “байршуулан шилжүүлэх” нэрийдлээр үндсэн чиг үүргийн ажлаас нь холдуулжээ.

“Байршуулан шилжүүлэх” гэх үгээр өөрийн үйлдлээ зөвтгөж байгаа Сайдын гэнэтийн шийдвэрүүд зарим нэг хүмүүсд таалагдаагүй бололтой. Нийгмийн сүлжээгээр асар их шүүмжлэл дагуулж байна.

Дэлхийн нийтээрээ цар тахалтай тэмцэж байгаа энэ үед эрүүл мэндийн салбараараа оролдох нь яавч зөв үйлдэл биш юм хэмээн учир мэдэх албаны хүмүүс ярьж байна.

Олон нийтээс ирэх шүүмжлэлээс айж эмээлгүй нэр бүхий 26 хүнийг ЭМЯ-ндаа татан, томилжээ.

Тус “томилгоо” нь “Төрийн албаны тухай хууль”-ийг илт зөрчсөн үйлдэл боллоо хэмээн салбарын мэргэжилтнүүд шүүмжлэлтэй хандаж байна.

Өөрөөр хэлбэл Төрийн албаны шалгалт огт өгөөгүй, Төрийн албаны нөөцөд огт ороогүй хүмүүс их байна гэнэ.

Хамгийн сонирхолтой нь шинэ ажилтнуудын “тушаал” өнөө хэр нь ил болоогүй “нууц” байгаа нь ямар нэгэн байдлаар олон нийтийг “хардахад” хүргэж байна. Учир нь шинээр томилогдсон нэр бүхий 26 хүмүүс Т.Мөнхсайхан сайдтай “хамаарал” бүхий хүмүүс гэдгийг ойрын эх сурвалж нь олон нийтэд илчилж, нийтэд ил болгожээ.

Тухайлбал заримаас нь дурдахад...

  1. Ерөнхий эрүүл ахуйч, А. Бүзмаа 71 настай. Т.Мөнхсайхан сайдын найзын ээж,
  2. Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн дарга, Б.Цолмон. Улсын 2 дугаар төв эмнэлгийн даргаар саяхан томилогдсон н.Энхболдын эхнэр, Т.Мөнхсайхан сайдтай нэг анги,
  3. Хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын дарга, Д.Ганцэцэг, МХЕГ-ын дарга н.Гантулгын ойрын хүн, Т.Мөнхсайхан сайдын эхнэртэй нэг анги,
  4. Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, П.Эрхэмбулган, Сайд Т.Мөнхсайханы зөвлөх (сайдын магистрын болон докторын ажлын удирдагч, тезисийг нь бичиж өгч байгаа) оруулсан,
  5. Эмнэлгийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын хэлтсийн дарга, н.Энхцолмон, ЭХЭМҮТ-ийн эмч байсан, Т.Мөнхсайханы нэг ангийн найз,
  6. Яамны харьяа байгууллагын төсвийн зохицуулалт хариуцсан мэргэжилтэн н.Батчимэг, ГССҮТ-д ажиллаж байсан, Т.Мөнхсайханы нэг ангийн найз,
  7. Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын хэлтсийн дарга, Э.Золжаргал, ГССҮТ-д хамт ажиллаж байсан Т.Мөнхсайханы найзын эхнэр, гэр бүлийн найз,
  8. Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын хэлтсийн дарга, н.Батдорж, Э.Золжаргалын нэг ангийн найз,
  9. Аудитын хэлтсийн дарга, н.Мөнхцэцэг, ГССҮТ-ийн хамт ажиллаж байсан Т.Мөнхсайханы найзын эхнэр,
  10. Эмийн асуудал хариуцсан мэргэжилтэн, н.Наранбаатар, "Буриад Омбол" ХХК-ний захирлын хүү, 11. Санхүүгийн хэлтсийн мэргэжилтэн, н.Сүхдарь, Дэд сайд Ш.Анхмаагийн дүү,
  11. Санхүүгийн хэлтсийн мэргэжилтэн, н.Амаржаргал, Сангийн яамны Зарлагын хэлтсийн дарга н.Санжаадоржийн дүү,
  12. Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газарт мэргэжилтэн, н.Жаргал, Хилийн мэргэжлийн хяналтын газарт ажиллаж байсан
  13. Эмнэлгийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын Уламжлалтын хэлтсийн мэргэжилтэн, .н.Жавзандулам, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын дүү,
  14. ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я. Амаржаргал нь өөрийн туслах, жолооч зэрэг хүмүүсийг албан тушаалаа ашиглан төрийн албан хаагчийн шаардлага хангаагүй хүмүүсийг төрийн жинхэнэ албан хаагч болгон дэвшүүлсэн нь гал дээр “тос” нэмсэн явдал боллоо ...

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (13.59.107.152)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.