Туршлагатай улстөрч, залуу БАНКИР... Аав хүү хоёр УЯАЧ..
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-12-29

Монгол Улсын Ерөнхий сайд асан, УИХ-ын дарга асан МАН-ын дарга, Улаанбаатар хотын захирагч гээд төрийн толгойд олон жил сууж сүүлд нь Л.Болд, Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Т.Аюурсайхан гэсэн “поп” таван гишүүдийн шахалтаар “АРДЫН ДАЙСАН” болж, Ерөнхийлөгчөөр өөрийгөө огцруулах хууль санаачлуулж түүнийгээ батлаад хуулийн дагуу огцорсон “цор ганц” хүн бол Миеэгомбын Энхболд. МАН, У.Хүрэлсүх түүнд дөрвөн жилийн хугацаанд адуу маллаж, амар тайван амьдрах богино хугацааны амралт өгчихсөн. Мөн түүний шадар хоёр туслагч Ж.Эрдэнэбат, Н.Номтойбаяр хоёрыг “ШОРОНД” хийчихсэн. Олон түмний “дайсан” мэт адлагдсан М.Энхболд У.Хүрэлсүхийгээ бодвол харин ч нэг ЭР ХҮНИЙ ЗАНГАРАГТАЙ нэгэн байв. Ялагдлаа хүлээж сурсан. Гудамжинд лааз өшиглөж явсан МАН-ыг тэрбээр сөрөг хүчин болгож, 65 суудал авах хүртэл нь удирдсан улстөрийн намын даргын гарамгай амжилт үзүүлсэн. Түүний сул тал бол ердөө өөрийнх нь хэлдэг “аядуу зөөлөн зан” байсан.

60-аад оныхон өөрсдөө улстөрд явсан туршлагаа үр хүүхэддээ өвлүүлдэг. Түүний адилаар М.Энхболд өөрийн хүүгээ ч эртнээс олны нүдэнд дасгаж байна. Алсдаа улстөр лүү жолоодон оруулах нь гарцаагүй. Тэрбээр хүү охин хоёртой. Хүү Э.Анар нь Монголбанкны төлбөр тоо­цооны газрын захиралаар ажилладаг. Тэрбээр 2004-2008 онд Япон Улс, Хакүо их сургуулийн, Бизнесийн удирдлагын бакaлавр зэрэг хамгаалсан бол 2014-2016 онд Америкийн нэгдсэн Улс, Колумбын Их Сургууль, Төрийн захиргаа, удирдлагын магистрт суралцан төгссөн. 2011-2013 онд Монголбанк, Валют, эдийн засгийн газар, Санхүүгийн зах зээлийн хэлтэс, Нөөцийн мэргэжилтэн, 2013-2014 онд Монголбанк, Хянал шалгалтын газар, Зайнаас хяналт тавих хэлтэст хянан шалгагч, 2017 оноос өнөөг хүртэл Монголбанк, Төлбөр тооцоо, бүртгэлийн газар, Газрын захиралаар ажиллаж байгаа.

2018 оны сар шинийн баярын өмнөхөн аавтай нь хамт Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн Ерөнхийлөгч Х.Баттулгаас Монгол улсын алдарт уяач цол хүртсэн. /13 морь түрүүлж айрагдсан. Үүнээс дээд нас 4, бага нас 9 айрагдсан амжилтаар энэхүү шагналын эзэн болсон юм. Аав М.Энхболд нь төрийн хүн гэхээсээ илүүтэй морь малд дуртай нэгэн. Морин спорт уяачдын холбооны тэргүүнээр олон жил ажилласан. 2014 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар “Манлай уяач” цол хүртсэн.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.152.136)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.