Шуурхай мэдээ: Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтсийн алба хаагчаас корона вирус илэрчээ
Үйл явдал
/
2021-12-29
Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтэст холбооны инженер мэргэжилтэй алба хаагчийн БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан ар гэрийн хүнээс нь корона вирус илэрсэн байна. Ингээд ойрын хавьтлуудаас нь шинжилгээ авахад давтан шинжилгээгээр Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2-р хэлтэст ажилладаг тухайн алба хаагчаас халдвар илэрчээ. Эх сурвалжийн хэлж буйгаар тухайн алба хаагч нь ажилдаа ирж байсан ба ойрын хавьтал болох алба хаагчдыг одоогоор тусгаарлан, шинжилгээ авч байна.
Эх сурвалж тв5
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.166.149)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.