Баян-Өлгий аймагт гудамжний нэрийг Казакаар нэрлэснийг хүчингүй болголоо
Үйл явдал
/
2021-12-29
?? Баян-Өлгий аймаг дахь Монгол хэлний тухай хуулийн хэрэгжилтийг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар хангуулж ажиллаж байна. 
Баян-Өлгий аймгийн бүх сумдад Монгол хэлээр нэрлэгдээгүй Засаг захиргааны нэгж, гудамж байгаа эсэхэд хяналт хийлгэж үзэхэд Улаанхус, Дэлүүн, Сагсай сумдад шинээр байгуулагдсан багуудад Казах хэлээр оноосон нэр өгсөн зөрчил илэрсэн бөгөөд тус зөрчлийг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд хандаж, тухайн багуудад оноосон нэрийг хүчингүй болгож залрууллаа. Мөн "Геодези, зураг зүйн тухай хууль"-ийн 11-р зүйлийн 11.1-д заасны дагуу байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг газар зүйн албан ёсны нэрийн тухай мэдээллээр хангах, газар зүйн нэрийг зөв бичих, хэрэглэх, хамгаалах асуудлыг сумын хэмжээнд зохион байгуулж, хяналтаа тавьж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулж зөрчил дутагдлыг арилгах, иргэний бүртгэлийн мэдээллийн санд зөрчилтэй бүртгэгдсэн иргэдийн мэдээллийг зөв болгох, цаашид ийм зөрчил гаргуулахгүй байх талаас нь ажил зохион байгуулж ажиллах, газарзүйн /засаг захиргааны нэгж болох багуудын/ нэрийн талаарх саналаа холбогдох байгууллагад дэвшүүлж, уламжлах, нутаг дэвсгэртээ хамаарах газар зүйн нэрийн хэрэглээнд хяналтаа тавьж ажиллахыг холбогдох төрийн байгууллага, тодорхой сумдын Засаг дарга нарт даалгалаа.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.78.237)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.