ЭМЯ: Эмч, цагдаа, автоусны жолооч нараас Covid илэрч ТАРХАЛТЫГ ХУМЬЖ дийлэхгүй байна
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-12-29

ЭМЯ-наас мэдээллэж байна. 14035 сорьцод шинжилгээ хийхэд 38 хүнд covid-19 илэрчээ. Шинэ тохиолдлуудын 36 нь Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн голомттой холбоотой. Үүнийг задалбал, сувилагч 2, үйлчлэгч 1, өвчтөн 6, сахиур 4, гэр бүлийн хавьталт 17, бусад 2 хавьтал тус тус батлагджээ. Нэг шинэ тохиолдол нь Чингэлтэй-Зунжин чиглэлийн автобусны жолоочоос коронавирус илэрч, ойрын хавьтлуудыг тусгаарлаж, бусад хавьтлуудаас шинжилгээ авах ажиллагаа үргэлжилж байна. Мөн Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн ажилтнаас коронавирус илэрсэн.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:

-Нэгдсэн эмнэлгийн голомтот ойрын хавьтал болсон 682 хүний гурав дахь удаагийн давтан шинжилгээнээс 15 хүний шинжилгээний хариу эерэг гарсан гэсэн үг. Мөн сүүлийн гэр бүлийн хамааралтай сүүлийн 10 тохиолдлын ойрын хавьтал 124 хүнд шинжилгээ хийснээс 17 хүнд covid-19 илэрсэн. Нэгдсэн эмнэлгийн голомтот нийт хамааралтай 226 тохиолдол болсон. Үүнээс эрүүл мэндийн ажилтан 22, гэр бүлийн өвчтөн, сахиур 204 хүн байна.

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛГИЙН ЭМЧ  COVID-19 ХАЛДВАРААР АВСАН

ХӨСҮТ-ийн мэдээлснээр Хавдар судлалын үндэсний төвд хавьтал болсон 126 хүнд давтан шинжилгээ хийхэд дөрвөн хүнээс covid-19 илэрчээ. Энэ нь батлагдсан хоёр тохиолдлын гэр бүлийн 3 хүн, тухайн тасагт хамт ажилладаг 1 сувилагч халдвар авсан байна. Улаанбаатарт шинээр батлагдсан 38 тохиолдлоос 1 нь Цэргийн төв эмнэлгийн эмч, Франкфуртын онгоцоор ирсэн 1 хүний давтан шинжилгээний хариу тус тус эерэг гарчээ. Ингэснээр Улаанбаатар хотод covid-19 халдварын нийт батлагдсан тохиолдол 376 болж байна. Сүүлийн 24 цагийн дотор Сэлэнгэ, Дорноговь, Дархан-Уул, Говьсүмбэр, Орхон, Архангай аймагт халдварын шинэ тохиолдол бүртгэгдээгүй байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.229.111)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.