Үндсэн хуулийн бичвэрийг монгол бичигт хөрвүүлсэн хамгийн том хувилбарыг бүтээжээ
Үйл явдал
/
2021-12-29

Монгол Улсын Үндсэн хуулийн бичвэрийг үндэсний монгол бичигт хөрвүүлсэн хамгийн том хувилбарыг бүтээж залжээ. Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын өдрийн өмнө хүндэтгэлтэйгээр залсан Үндсэн хуулийн бичвэрийг үндэсний монгол бичигт хөрвүүлсэн хувилбар нь 183х143 см хэмжээтэй юм.

Эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгосон 1992 оны Монгол Улсын Үндсэн хуулийн бичвэрийг үндэсний монгол бичигт хөрвүүлсэн хамгийн том хувилбарыг бүтээж Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн байранд залсан байна.

Монгол Улсын Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа болсон Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулийг хүндлэн эрхэмлэн дээдлэх,түүний үзэл санааг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, сурталчлах үүднээсмөн төрийн албан хэргийг кирилл болон үндэсний монгол бичгээр хөтлөн явуулах, цаашид бүх нийтээр монгол бичигт шилжих гэж байгаатай холбогдуулан энэ хувилбарыг бүтээсэн гэж Үндсэн хуулий Цэцээс мэдээллээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.79.84)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.