З.Төмөртөмөө: Агаарын бохирдлыг 80 хувь бууруулах зорилт тавин "Утааг үдье" аяныг эхлүүлж байна
Үйл явдал
/
2021-12-29

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын төлөөлөгч, Нийслэлийн засаг даргын агаар орчны бохирдлын асуудлыг хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө-тэй агаарын бохирдол, түлшний нөөц, хэрэглээ болоод “Утааг үдэе” аяны талаар ярилцав.

Өвлийн улиралд агаарын бохирдол их хэмжээгээр нэмэгддэг.  Энэ өвөл хөл хориотой холбоотойгоор түлшний хэрэглээ, нөөц хэр зэрэг байна вэ?

Энэ жил дэлхий нийтээр тархаад буй цар тахлын үед хүн бүхнийг гэртээ байхыг уриалж байна. Бүхий л хичээл сургууль амарсантай холбоотойгоор түлшний хэрэглээ нэмэгдсэн. Бүгд гэртээ байгаа учраас даараад суугаад байхгүй. Иргэд маань хамгийн гол нь гал алдахгүй дулаан байх шаардлага үүсэж байна. Энэ жил түлшний нөөц хангалттай, түлшний хүрэлцээ бол хэвийн түвшинд байна.

Долоон хоногт зургаан нүүрсний квот тогтоосон   түүнийг хэр хүртээмжтэй байна гэж үзэж байна вэ?

Сайжруулсан түлш 7 хоногт зургааг сайн картаар дамжуулан авдаг. Харьцангуй хүмүүс зургаагаас ихийг авч байна. Янз бүрийн хүмүүнлэгийн аян зохиож буй байгууллагууд, Улсын Их хурлын гишүүд, тодорхой албан тушаалтнууд, Улаанзагалмай, нийгмийн сайн сайхны төлөө үйлчилж буй ТББ –ууд боломжгүй айл өрхөөр сайжруулсан түлшийг тараах саналуудыг их тавьж байгаа учраас тэр боломжоор хангаж туслалцаа үзүүлж байна.

Хяналтын ажилчид хөл хорионы үед хэрхэн ажиллаж байна вэ?

Хяналтын ажилчид сайн ажиллаж байна. Хөл хорионы үед айл өрхүүдээр явах боломжтойн явж боломжгүй нөхцөлд утсаар хяналт тавьж ажиллаж байна. Мөн нүүрс борлуулах цэгүүдэд хэрэглэгчдэд үйлчлэх албаны ажилчид зөвлөгөө өгөн ажиллаж байна.

Улаанбаатар хотод Түүхий нүүрс түлж буй аж ахуй нэгжүүд энэ жил байгаа юу?

Байлгүй яахав . Яндангийн тоог аль болох бууруулах түүхий нүүрснээс татгалзах чиглэлд ажиллаад явж байна. Гол асуудал нь сайжруулсан түлшний хэрэглээнд иргэд дадчихлаа гэж ойлгож болно. Анзаарсан бол угаарын хийн хордлогын дуудлага харьцангуй энэ жил багаслаа. Түрүү жилийн энэ үетэй харьцуулахад угаарын хийн дуудлага 70-80 хувиар буурсан байна. Эрдэнэт хүний амь эрсдсэн тохиолдол байхгүй гэж ойлгож болно.

Агаарын бохирдолд дан ганц түлш гэлтгүй автомашины насжилт, шатахууны чанарын асуудал ихээхэн нөлөөлдөг. Судлаачдын зөвлөж буйгаар Евро-5 шатахуун хэрэглэх ёстой гэтэл Монголын зах зээл дээр буй Евро-5 шатахуун нь чанарын шаардлага хангадаггүй. Энэ тал дээр ямар арга хэмжээ авч ажиллах вэ?

Шатахууны чанартай холбоотой асуудлыг мэргэжлийн хүн хариулах нь зөв байх. Автомашинаас гарч байгаа утаа агаарын бохирдлын 10 хувийг эзэлдэг. Бензин шатахууны чанар аюулгүй байдалтай холбогдох байгууллагуудын мэргэжлийн хүмүүс хариулах нь зөв. Тэдний өмнөөс буруу зөрүү ярьж будлисан хэрэгт орон байх.

“Утааг үдье” аяныг зохион байгуулж байгаа юм байна. Энэ аяны хүрээнд ямар ямар ажлуудыг зохион байгуулах вэ?

Засгийн Газар-ын 62-р тогтоол түүхэн шийдвэр гэж бид үзэж байгаа. Олон арван жилийн дараа бүр л энэ шийдвэр ямар чухал байсан нь  тодорхой болох байх. Бид их мартамтгай хүмүүс. Хоёр жилийн өмнө ямар байснаа мартаж эхэлж байна. Энэ жил, түрүү жил гээд л чанарын индексийн нарийн асуудлыг тэр бүр ойлгодоггүй. Харагдах орчноор бүх юмыг дүгнэж байна. Буцаад л нөгөө утаа чинь гараад ирлээ ээ бурхан минь аймаар юм болж байна  гээд л. Тэгвэл хоёрхон жилийн өмнө ямар байсныг бид бодох хэрэгтэй. Энэ амжилтыг ахиулах ёстой энэ бол бид нарын өнөөдөр хийсэн ажил биш. Тухайн үеийн “Засгийн Газар”-ын удирдлагуудын, “Таван толгой түлш”-ийн олон мянган ажилтны үр шимээр бид өнөөдрийн цаг үетэй золгосон .Харин бид үүнийг томилогдсон албан тушаалтнууд учраас илүү сайжруулах шаардлага байгаа. Тиймээс 80 хувь хүртэл бууруулна гэсэн Засгийн газрын шийдвэрийг биелүүлэхийн төлөө “Утааг үдье” аяныг санаачилж байна. Ямар нэг зүйлд зорилго зорилт тавьж түүндээ очих арга замуудлыг хайж ажиллах ёстой. Тэгэхээр бид 50 хувьдаа ханаж болохгүй. Илүү 80 хувь руу хүрэхийн төлөө ажиллаж байна гэж үзэж болно. Иргэдийн оролцоо, иргэдийн ухамсар энд маш чухал.

Сайжруулсан түлшний хэрэглээтэй холбоотой зөвлөгөөг иргэдэд өгөөч. Жишээ нь: Утаа мэдрэгч ажиллахгүй болсон тохиолдолд хаана хандах вэ? Алслагдсан өндөрлөгт байрладаг айлууд их хэмжээгээр буюу нэг тонноор түлшээ авах боломж бий юу?

Бид өндөрлөг 67 цэгийг судалсан. Би өөрөө Нийслэлийн төлөөлөгч хүн 100 хувь гэр хороололд очиж нэр дэвшсэн. Энэ  зовлон жаргалыг маш сайн мэднэ. Уулын орой дээр буй эмээ түлшээ битгий хэл усаа авахад хүндрэлтэй байгаа. Үүнийг яаж зохицуудах вэ гээд бид 50 шинэ цэг нээсэн. Одоогийн байдлаар 689 цэгтэй болсон. Үндсэндээ бидний зорилго түрүү жил “Таван толгой түлш” анх байгуулагдахад 500 өрхөд нэг цэг ноогдож байсан.Одоо бид 200 өрхөд нэг цэг ногдуулахын төлөө ажиллаж байгаа. Өндөрлөг цэгүүд харьцангуй байгууллагдаад 70-80 хувьтай явж байна. Өндөрлөг цэг байгуулагдсанаар иргэд гэрийн хаяанаас илүү ойрхоноос авах боломж бүрдэнэ. Урьд нь зургаан шуудай түлш авах гэж 5000 төгрөгөөр такси барьдаг  байсан. Одоо түлшний үнэ 75 хувиар хямдарчихсан. Энэ хямдарсан үнэ бол уутны үнэ тээврийн үнэ хоёр ер нь түлш үнэгүй болсонтой агаар нэг болж байна. Төрийн компани байна гэдэг үнэхээр сайхан юм байна гэдгийг иргэд ойлгож байна. Хэрвээ энэ хувийн компани байсан бол түрүүний та бид хоёрын ярьж байсан шиг бензин шатахууны үнийн асуудал ярьсан бол би ойлгохгүй. Энэ төрийн компани учраас иргэдийг хүнд цаг үед төлбөрийг төр өмнөөс нь даагаад “Эрдэнэт” санхүүжүүлээд түлшийг 75 хувь хямдруулаад 935 төгрөг болгосон. 

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.129.72.176)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.