Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 109 жилийн ойг тохиолдуулан Богд хаант Монгол улсын далбааг тухайн үеийн хэлбэр хэмжээгээр урлан 12-р сарын 29-ны Морь өдрийн Морь цагт хүндэтгэн заллаа
1911 оны 12-р сарын 29-ний өдөр Богд Жавзандамбыг Монгол улсын шашин төрийг хослон баригч хаанд өргөмжилж, Богд Хаант "Олноо Өргөгдсөн Монгол Улс" гэж албан ёсоор тусгаар тогтнолоо зарласан билээ.
Энэхүү үйл явдлыг 1990 оны Ардчилсан хувьсгалтай жишихүйц улс төрийн үйл явдал хэмээн үзэж, 1990 оны Ардчилсан хувьсгалд оройлон оролцож явсан Шинэ дэвшилт холбооны журмын нөхөд, анхдагчид Данжаадын Энхбат, “Оточ ОДЬ” эмнэлгийн ерөнхий захирал Пунцагийн Баатар нар болон Бурханч Лам Б.Санжаасүрэн , уран хатгамалч Ёндонгийн Батчулуун захиралтай “Хишиг Амазонка” ХХК-ийн хамт олон Богд Хаант Нэгдсэн Монгол Улсын төрийн далбааг ирээдүй хойч үедээ сурталчлан таниулах зорилгоор зохих ёс жаягийн дагуу чинхүү сэтгэлээ гарган урласныг өнөөдөр морь цагт “Ардчиллын ордон”-д хүндэтгэн заллаа.
-
16 цаг 1 мин