21 аймгийг халдваргүй бүс болголоо
Үйл явдал
/
2021-12-30

Улаанбаатар хотоос бусад буюу 21 аймгийг эрсдэлгүй бүс хэмээн үзэж 2021 оны 3-р сарыг дуустал өндөржүүлсэн бэлэн байдлын хэсэгчилсэн зэрэгт шилжүүлэх шийдвэрийг Засгийн газраас гаргажээ. Нөхцөл байдалтай холбоотойгоор тогтоож байгаа хугацааг гурав гурван сараар сунгаад явах бөгөөд өндөржүүлсэн бэлэн байдлын хэсэгчилсэн зэрэгт шилжсэн нь өмнөх 11 сарын хугацаанд мөрдөж байсны дагуу үйл ажилллагааны хязгаарлалтуудыг хийх юм байна. 

Сэлэнгэ аймгаас бусад аймгууд хэвийн амьдрал руугаа шилжих боломжтой болох бөгөөд аймгийн Засаг дарга нар халдварын эрсдлийг тооцож, үйл ажиллагааг хязгаарлах юм байна. 

Хилийн боомтуудыг зорчих хөдөлгөөнийг хаах шийдвэр гаргаснаас хойш бүтэн нэг жил өнгөрч буй бөгөөд дахин сунгаж гуравдугаар сарын 31-нийг хүртэл сунгахаар болжээ. Энэ хугацаанд тусгай нислэг болон ачаа тээвэр хэвийн үргэлжлэх юм байна. 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.29.71)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.