Ирэх 4 сар хүртэл ХИЛ нээгдэхгүй
Үйл явдал
/
2021-12-30

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцуулж байна. Хилийн боомтуудын зорчигч тээврийн хөдөлгөөний хязгаарлалтыг 2021 оны гуравдугаар сарыг дуустал сунгалаа. Харин тусгай үүргийн нислэг, ачаа тээврийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж явагдана гэж Шадар сайд Я.Содбаатар хэллээ. 

Хилийн боомтуудын зорчих хөдөлгөөнийг хаах шийдвэр гаргаснаас хойш бүтэн нэг жил өнгөрч байгаа юм. Тодруулбал энэ оны нэгдүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн Монгол, Хятадын хилийн боомтуудаар зорчих иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлаж байсан юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.147.77)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.