Өмнөговь аймгийн удирдлагууд ТӨР сайн МЕНЕЖЕР байж чаддагийг харуулж байна
Үйл явдал
/
2021-12-31
Эдийн засгийн гол ачааг нуруундаа үүрч яваа Өмнөговь аймгийг цар тахлын халдваргүй "НОГООН БҮС" болгоход Өмнөговь аймгийн удирдлагууд бүх хүч нөөц бололцоогоо дайчлан ажиллаж байна.

Тус аймгийн хувьд Монгол орны өнцөг булан бүрээс уурхайн ажилтнууд ирдэг зорчих урсгал ихтэй, БНХАУ-руу байнгын хөдөлгөөн хийж байгаа гээд аюул өдөр бүр хаалга тогшсон хүндхэн нөхцөлд ажиллаж байгаа ч дотоодод халдвар бүртгэгдсэнээс хойш халдварын тохиолдол гараагүй байгаа нь энд ажиллаж байгаа төрийн албан хаагчид Өмнөговь аймгийн удирдлагуудын оновчтой менежменттэй холбоотой. Нүүрсний экспорт ямар нэгэн хэмжээгээр доголдвол улс орны эдийн засаг хүндхэн байдалд орно.

Манай улсад Ковид-19 халдвар гарсантай холбоотой БНХАУ-ын нүүрс тээврийн экспортын тоо буураад байсан юм. Хятадын талын шаардлагыг хангасан шинжилгээ авч, зохион байгуулалтыг сайжруулсанаар эл асуудлыг шийдэж чаджээ. Өмнөговь аймагт Ковид 19 эсрэг хариу арга хэмжээ авах, урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн PCR бүхий явуулын автолабораторийг 2020 оны 11 сарын 24 -өөс эхлэн Гашуун сухайт боомт, Цагаан хад сууринд байрлуулж шинжилгээ хийж эхэлсэн. Автолабораторид ЗӨСҮТ-ийн өндөр нарийн мэргэжлийн лабораторийн их эмч, лаборант ажиллаж байна. Шинжилгээг богины болон уртын тээврийн жолооч нараас явуулын байдлаар засмал ба шороон зам дагуу нүүрс тээвэрлэсэн автомашины цувааг даган явж PCR шинжилгээний сорьц цуглуулах ажлыг орон нутгийн эмч нар зохион байгуулж байгаа юм.

2020 оны 12 сарын 30-ний байдлаар 14925 тээврийн жолоочид PCR шинжилгээг хийж хариу 100 хувь сөрөг гарсан байна. Гашуун сухайт боомтын нүүрс экспортыг Ковидын цар тахлын үед халдвар хамгааллын дэглэмийг сахин баримталж нэмэгдүүлэх, бууруулахгүй байх зорилгыг Өмнөговь аймгийн удирдлагууд МУ-ын засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу ханган ажиллахдаа төр сайн менежер байж чаддагийг харуулж байна. Улс орны эдийн засгийг дэмжих хэлбэлзүүлэхгүй авч явахад чухал ач холбогдолтой бүс боомт учир " НОГООН БҮС" болгохоор зорьсон ажил амжилттай байгаа юм.

БНХАУ-ын Ганц мод боомт дээр PCR-ын лаборатори байрлуулан монгол жолооч нарт шинжилгээ хийж, хариу гарсны дараа нэвтрүүлж байгаа. Монголын талаас жолооч нарыг өдөрт 3 автобусаар авч гарч, Хятадын талд шинжилгээг өгөөд маргааш нь хариу гарсны дараа нүүрсний автомашинтайгаа хилээр нэвтэрч байна. Өмнөговь аймгийн Засаг даргын захирамжаар Гашуун сухайтын боомтод ШУУРХАЙ ШТАБ байгуулсан байна.

Өмнөговь аймгийн ИТХ-аар 2020 оны төсвийн тодотголд 2 хилийн боомтын алба хаагчдыг ариутгалын бодис, багаж хэрэгсэл, ариутгалын функт, тоног төхөөрөмж зэргээр хангахаар 170 сая төгрөг тусгасан. Үүнээс МХГ-ын 116 алба хаагчид, талбар дээр ажиллаж эмч, эмнэлгийн мэргэжилтэнүүдийн өдөр тутмын болон өвлийн хувцасны хэрэгцээг нь бүрэн хангажээ. Мөн хилийн 4 байгууллага болох Хилийн цэрэг, Мэргэжлийн Хяналтын Газар, Гаалийн газар, Гадаадын Иргэн Харьяатын Газар зэрэг хил дээр үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчиддаа орон нутгийн зүгээс дэмжин шаардлагатай асуудлыг шийдвэрлэж өгсөн байна. Орон нутгийн дэмжлэгээр 2 хилийн боомтод халдвар хамгааллын хэрэгслийн 2 сарын нөөц бий болжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.7.208)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.