Элгэн садан, түмэн олноороо дэглэм журмаа баримталж, аюулт вирусыг эвийн ухаан, хамтын хүчээр даван гарцгаая
Үйл явдал
/
2021-12-31
Өнөөдрийн ЭМЯ-ны албан ёсны мэдээллээр манай аймат тохиолдлын тоо нэмэгдээгүй сайхан мэдээг сонсцгоолоо.


?Аймгийн нэгдсэн вируслогийн лабораторид 180 хүнд PCR-ийн шинжилгээ хийхэд хариу бүгд сөрөг гарлаа.
❓Хуучин оноо үдэж, шинэ оноо угтах оны сүүлийн энэ өдөр манай иргэд төр засгийнхаа бодлого шийдвэрийг хэрэгжүүлж "АЙЛД ОЧИХГҮЙ, ЗОЧИН УРИХГҮЙ" байж, шинэ жилийн баяраа зөвхөн гэр бүлийнхээ хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэхийг анхааруулж байна.
✅12 дугаар сарын 29–ний өдөр батлагдсан болон сэжигтэй тохиолдлын хавьтал тандалтын баталгаажуулах шинжилгээг /PCR/ 172 хүний сорьц авч өссөн дүнгээр 26250 хүнийг баталгаажуулах шатны шинжилгээнд хамрууллаа.
✅Аймгийн нэгдсэн эмнэлгийн “Ковид”-ын тасагт эмчлэгдэж байгаа өвчтөнүүдийн биеийн байдал хөнгөн, эмчилгээ хэвийн үргэлжилж байна.
✅Батлагдсан тохиолдлын ойрын болон дам хавьтлыг судлах, эцэслэн тогтоох чиглэлээр тандалтын баг, цагдаа, тагнуулын байгууллага хамтран ажиллаж, аймгийн хэмжээнд нийт 1486 иргэн хавьталын судалгаанд бүртгэгдэж, 1396 иргэний хяналтын хугацаа дуусч гэрийн тусгаарлалтаас гарлаа.
✅Аймгийн хэмжээнд нийт 2 ажиглалт, 1 тусгаарлах байранд 48 иргэд хяналт ажиглалтад байна.
✅“Сүхбаатар” төмөр замын шалган нэвтрүүлэх боомтоор улсын хилээр орох-гарах чиглэлд ачаа тээврийн 16 галт тэрэгний 691 вагон, 32 ажилтныг шалган нэвтрүүллээ.

✅Аймгийн хэмжээнд автозамын шалган нэвтрүүлэх болон хэв журам сахиулах хяналтын 92 цэг байршилд Цагдаа, Онцгой байдал, бусад салбарын 246 албан хаагч,120 техник хэрэгсэлтэй 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна.✅Онцгой байдлын Ерөнхий газрын даргын шийдвэрээр Сүхбаатар суманд 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн хяналтын цэг, байршлуудад 41 хоног үүрэг гүйцэтгэсэн Орхон, Булган, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид орон нутагруугаа буцлаа.
?Та бүхэндээ нийт Сэлэнгэчүүдийнхээ өмнөөс халуун талархал илэрхийлж, ажил амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.


АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.177.39)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.