Товчоодоор орж, гарсан 2413 хүнд эрүүл мэндийн хяналт хийгджээ
Үйл явдал
/
2021-01-01

 Нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх есөн товчоонд Онцгой, Эрүүл мэнд, Цагдаа, Мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын 92 ажилтан, алба хаагч үүрэг гүйцэтгэж байна. 

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд товчоодоор 773 автомашин нэвтэрч, 635 тээврийн хэрэгсэл гарчээ. Энэ хугацаанд нийт 2413 зорчигчид эрүүл мэндийн хяналт хийсэн бөгөөд сэжигтэй тохиолдол  илрээгүй гэж Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.158.165)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.