Мөнххада компанийн ХОЁР АЖИЛТНААС Covid илэрч нийт ажилчдыг ТУСГААРЛАЖЭЭ
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-01-01

Өчигдөр 17764 хүнд шинжилгээ хийхэд таван хүнээс вирус илэрсэн. ХӨСҮТ-ийн нэг сувилагч, БЗД-ийн эмнэлгийн голомттой холбоотой тусгаарлалтад байсан хоёр хүн, мөн Мөнххада ХХК-ийн хоёр хүнээс өчигдөр шөнө коронавирусийн халдвар илэрсэн. Халдвар авсан эх уурхайг судалж, тандаж байна. Мөнххада ХХК нийт 116 ажилтантай. Ойрын хавьтал 24 хүнийг тусгаарласан. Хоёрдогч хавьтал 92 хүн, нийт хүмүүст  тандалт судалгаа хийж байна.

Халвар голомтлон гарч байсан аймгуудад сүүлийн 24 цагийн байдлаар халдвар нэмж бүртгэгдээгүй. Улсын хэмжээнд голомтлон гараад байгаа хэсэгт нийтдээ 740 тохиолдол бүртгэгдсэн.  Сүүлийн 24 цагт долоон хүн эдгэрч эмнэлгээс гарсан.

.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.218.151.44)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.