Арванхоёрдугаар сарын цахилгааны төлбөрийн талаар Эрчим хүчний САЙД тайлбар өглөө
Үйл явдал
/
2021-01-02

Айл өрх, зарим аж ахуй нэгжийн цахилгаан, дулаан, усны төлбөрийн тодорхой хувийг Засгийн газраас ирэх долдугаар сарын 1-нийг хүртэл даахаар шийдвэрлэсэн. Гэтэл арванхоёрдугаар сарын цахилгааны төлбөр өмнөх сараас их гарлаа. Засгийн газар зөрүүнээс нь алдангаа нөхлөө” гэх шүүмжлэл гараад байна. Тэгвэл уг асуудалтай холбоотойгоор Эрчим хүчний сайд Н.Тавинбэх дараах тайлбарыг өөрийн цахим хуудсандаа нийтэлжээ.

Тэрбээр "2020 оны 12 дугаар сарын цахилгааны төлбөрийн нэхэмжлэлд тайлбар өгье. Ер нь хэрэглэгчийн цахилгааны төлбөрийг 30 хоногийн хэрэглээгээр нэхэмжилдэг юм.Тийм учраас 2020 оны 12-р сарын цахилгааны төлбөрт 11-р сарын таны хэрэглэсэн цахилгааны төлбөр тодорхой хэмжээгээр байгаа шүү. Тухайлбал: Иргэн Ж -гийн цахилгааны төлбөрийн бичилтийг 2020 оны 11-р сарын 10-ны өдрөөс 12-р сарын 10-ны өдрийг хүртэл бичсэн бол Засгийн Газрын тогтоолын дагуу 10 хоногт ногдох цахилгааны төлбөрийг иргэн Ж -гийн өмнөөс Засгийн Газар төлж барагдуулах ба үлдсэн 20 хоногт ногдох цахилгааны төлбөрөө иргэн Ж өөрөө төлөх ёстой шүү. Жич: Хэдийгээр бүх хэрэглэгчдийн цахилгааны төлбөрийг 30 хоногийн хэрэглээгээр бичдэг ч бичилтийн эхлэлийн хугацаа ялгаатай байдгийг анхааруулья. Хэрэв таны цахилгаан болон дулааны эрчим хүчний төлбөрийн нэхэмжлэлд ойлгомжгүй бас эргэлзээтэй зүйл байвал мэргэжлийн байгууллагад хандахыг хүсье" гэжээ.

 

 

 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.173.238)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.