Яармаг-Сонгинын орчмоор 34-36 хэм хүйтэн хонолоо
Үйл явдал
/
2021-01-02

Нэгдүгээр сарын 2-ны 20:00

цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй цас орох бол ихэнх нутгаар баруун хойноос салхи секундэд 5-10 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүсэх төлөв гарчээ.

 

Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Дархадын хотгороор шөнөдөө 40-45 градус, өдөртөө 30-35 градус хүрч хүйтэрнэ.

Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 33-38 градус, өдөртөө 24-29 градус хүйтэн байна.

Харин говийн бүс нутгийн цас багатай газраар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байх бол бусад нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн байх нь.

Улаанбаатарт цас орохгүй. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 34-36 градус, бусад хэсгээр 29-31 градус, өдөртөө 21-23 градус хүйтэн байх аж.

Багануур, Тэрэлж орчмоор цас орохгүй, шөнөдөө 33-36 градус, өдөртөө 24-26 градус хүйтэн байх төлвийг танилцууллаа.

 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.223.206.225)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.