Шаг, хулгайн тээврийг зогсоох хэсэгчилсэн арга хэмжээ явагдаж байна
Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын зүгээс Шаг, Хулгайн тээврийг зогсоох хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна. Арга хэмжээ эхэлснээс хойш 6 хулгайн тээврээр зорчиж байсан 28 иргэнийг илрүүлж, бүгдийг нь түргэвчилсэн оношлуураар оношлуулж, Цогтцэций суманд “Дугант”зочид буудал болон Цагаан хадны 3 байшинтад тусгаарлаж, зөрчлийн хэрэг нээн шалгаж байна.
Гар дээрээс хууль бусаар #архи зарж байсан 5 зөрчил илрүүлж 45 шил архи, виски хураан авсан. Цогт-Овоогоос цааш хулгайн замд хөдөлгөөнт эргүүлийг ажиллуулж байна.
#Хамтын хүчээр цар тахлаас сэргийлье!!!
Сэтгэгдэл:
Таны IP: (3.128.201.71)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
17 цаг 24 мин