Сайжруулсан түлшнээс нэг өрхөд 450 орчим мянган төгрөгийн хэмнэлт гарч байна
Үйл явдал
/
2021-01-03

Сайжруулсан шахмал түлш хомстсон талаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэх тайлбар өглөө. 

Тэрээр "Энэ жил өмнөх жилээс 7-10 градусаар хүйтэн байгаа. Сайжруулсан шахмал түлшний хэрэглээ нэмэгдэж байна. Үүнд хоёр шалтгаан байгаа. Нэгд, хүйтрэлт, хоёрт, Улаанбаатар хотын сайжруулсан шахмал түлш хэрэглэдэггүй байсан хорооллыг хамруулсан. Хэрэглээ өссөн. Өнгөрсөн онд 480 мянган тонн орчим түлш хэрэглэж байсан бол энэ жил 710 мянган тонн сайжруулсан шахмал түлш хэрэглэх урьдчилгаа захиалга гарсан. Өдөрт хоёр үйлдвэр дээр 4700 орчим мянган тонныг үйлдвэрлэж байна.

Хэрэглээ бол өдөрт 5700 орчим тонн байна. 70 орчим сайжруулсан түлшний нөөцтэй байсан. Үйлдвэрлэлээс хэрэглээ давсан ч нөөцөөсөө хэрэглээгээ хангаад ямар нэгэн хомстолгүй хэвийн байна.

Анх сайжруулсан шахмал түлш нэвтрүүлж эхлэхэд журам гаргасан. Энэ журам замбараагүй хэрэглээг хязгаарлах, үйлдвэрлэлийн хүчин чадалтай нийцүүлэх зорилготой. Манай хэрэглэгч нар зургаан шуудай түлшийг долоо хоногт хүрэлцээтэй байна гэж үзэж байгаа. Дээр нь түлшний үнийг хямдруулсан. 2800 орчим төгрөгийн хэмнэлт гарч байгаа. 450 орчим мянган төгрөгийн хэмнэлт айл өрхөд гарч байгаа. Сайжруулсан шахмал түлшний нөөц хангалттай байгаа.

Иргэний үнэмлэх шаардах ёсгүй. Борлуулалтын цэгүүдэд анхааруулж хэлье. Картаараа норм хэмжээнд журмын дагуу аваад хэрэглээд явж байгаа. Анх гарсан журамд өөрчлөлт оруулаагүй. Энэ жил зургаан шуудай гэснийг нэмэгдүүлэх боломжгүй” гэлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.143.239.44)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.