Орхон аймгийн удирдлагууд шинэ оны заагт мэндэлсэн бяцхан иргэдээ хүндэтгэн хүлээн авдаг уламжлалтай.
Өнөөдөр /2021.01.01/ шинэ оны үаагт мэндэлсэн иргэддээ УИХ-ын гишүүн Д.Батлут, Орхон аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат, Орхон аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал нар хүндэтгэл үзүүлж баярын бэлэг хүргэлээ.
Орхон аймгийн 2020 оны отгон иргэн 23:30 минутанд 3560гр хүү мэндэлж энэ өдөр 4 хүү, 5 охин нийт 9 хүүхэд шинээр мэндэлжээ. 2021 оны анхын бяцхан иргэн 03:05 минутанд 2560гр хүү мэндэлсэн бөгөөд шинэ оны эхний өдөр Орхон аймагт 2 хүү мэндлээд байна. Өнөөдрийн байдлаар БОЭТ-ийн төрөх тасагт амаржсан 25 эх байгаа юм.
Мэдээллийн төв
Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.36.215)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
16 цаг 57 мин