2019-2020 онд шилжих шинэ жилийн мэндчилгээнд Ерөнхийлөгч Х.Баттулга ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэх тухай мэдэгдэж, хэрэгжүүлсэн нь тэтгэврийн зээлгүй ахмадуудыг ялгаварласан хэрэг боллоо гэж багагүй шүүмжлэлд өртөж байсан билээ. Тэгвэл тэтгэврийн зээлгүй буюу үлдсэн ахмадуудад сая төгрөг олгох тухай УИХ-ын дарга Г.Занданшатар энэ жилийн шинэ жилийн мэндчилгээндээ дурдлаа.
Тэрээр "2021 оны тавдугаар сардаа багтаж тэтгэврийн зээлгүй ахмадуудад нэг сая төгрөгийг бэлнээр олгохоор ажиллаж буй гээд хоёр жилийн өмнө Салхитын мөнгөний ордыг төрдөө буцаан авч, 20 гаруй мянган ахмадын тэтгэврийн зээлийг тэглэх хуулийг 2020 оны эхээр батлан хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд үлдсэн ахмадууддаа энэ тавдугаар сардаа багтаан нэг сая төгрөгийг бэлэн мөнгөөр олгохоор ажиллаж байна. Энэ бол баялгийнхаа өгөөжийг иргэддээ тэгш шударга хуваарилах, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн үзэл санаа хэрэгжсэн анхны үйл хэрэг байсан. Одоо энэ зарчмыг бие даасан хуулиар баталгаажуулахын тулд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг батлах гэж байгаа юм” хэмээн мэдэгджээ
-
17 цаг 21 мин