Хотын орлогч асан Н.Батаа ХХААХҮЯ-аас ТЭРБУМ тэрбумаар нь ТЕНДЕР "зохиж" сууна
З.Батхуяг
Тойрогт нь
/
2021-01-03

2012-2016 онд нийслэлд нийслэл хотыг удирдаж байсан эрхмүүд их хэмжээний мөнгө төгрөг зохицуулсан хэргээр хууль хяналтын байгууллагуудад шалгагдсаар 2020 оныг үдсэн. Гэвч тэд бас л зүгээр байсангүй. Амьдрал аж ахуй нь нүдэн дээр эрс өөрчлөгджээ. Хотын орлогч байхдаа “миний амьдардаг байрны гадна чи хог хаялаа” хэмээн тэмцэгч Г.Арслантай арсалдаж байсан нэгэн. Тэрбээр 2012-2016 онд Нийслэлийн АН-ын орлогч даргаар ажиллаж байгаад Э.Бат-Үүлийг хотын дарга болоход нэгдүгээр орлогч нь болсон удаатай.

Тэрбээр, 1980-1986: НААҮЯ УБ ХЦУКомбинат засварчин, дарга, 1986-1988: НААҮЯ-ны БЗТовчоо Ерөнхий инженер, 1988-1990: ШУА Биотехнологийн хүрээлэн Биоцехийн эрхлэгч, 2012-2016: Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогчоор ажиллаж байна. Төр, хувийн хэвшлийн байгууллагад 26 жил ажилласан туршлагатай. 1990-1997: Шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн “Шим” ХХК-ийн Ерөнхий захирал, 1997-2000: ХХАҮЯ СТНБГ-ын дарга, 2000-2012: Шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн “Шим” ХХК-ий Ерөнхий захиралаар тус тус ажиллаж байжээ. 

Өөрийн амьдарч байсан хоёр давхар тоосгон байшингаа шинэчилж 16 давхар орон сууцны хотхон болгож түүнийгээ 3,5 саяас дээш үнээр иргэдэд худалдаалж байна. 

Харин хотын орлогчоос буухдаа “өөрийн амьдардаг” хоёр давхар тоосгон байшингаа 16 давхар болгож өөрчилж чадсан бол “Шим” ХХК-аараа дамжуулан Хөдөө аж ахуйн яамнаас тэрбумын үнэтэй сургалт, нэг тэрбум төгрөгөөр “ОТГОНО УСТГАХ” эм бэлдмэлийн “ажил” авчээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.139.103.163)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.