"Luxurious": Шил дууссан учраас ХУУЧИН ШИЛ ашигласан гэжээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-01-04
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар/НМХГ/-аас "Luxurious" оргилуун дарсны үйлдвэрт хяналт шалгалт хийж, зөрчлийн хэрэг нээжээ. Шинэ жилийн баярын өдрүүдэд “Советское шампанск”, “Тансаг” гэсэн хаяг шошготой оргилуун дарсыг “LUXURIOUS” гэсэн бичиг бүхий цагаан, ягаан өнгөөр бүрж худалдсан гэх мэдээллийн дагуу 2021 оны нэгдүгээр сарын 02-ны өдөр “Цэс хайрхан” ХХК-ийн дарсны үйлдвэрийн удирдах бүрэлдэхүүнийг байлцуулан шалгалт хийжээ. Үйлдвэрийн удирдлагууд “LUXURIOUS” /цагаан/ нэрийн 12879 ш оргилуун дарс үйлдвэрлэж нийлүүлсэн. Эдгээрээс 2000 орчим оргилуун дарсыг гадуураа цагаан өнгийн шошгоор бүрсэн гэх мэдээллийг өгсөн байна.
 
Энэ хугацаанд НМХГ-ын хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагчид агуулахын үлдэгдэл дарсыг битүүмжилж, Баянзүрх, Хан-Уул, Чингэлтэй, Баянгол, Сүхбаатар дүүрэгт үйл ажиллагаа явуулж байсан "Миний дэлгүүр" сүлжээний гурван салбар, Номин, Баянзүрх, Амгалан зах, Генерал төв, Сарнайх ХХК, Хайлааст зэрэг дэлгүүрт шалгалт хийж, шошгын зөрчилтэй оргилуун дарсыг худалдааны газруудаас яаралтайгаар буцаан татаж эхэлжээ. Тус аж ахуйн нэгжид зөрчлийн хэрэг нээж, хяналт шалгалтыг үргэлжлүүлж байна.
 
Сануулахад, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт иргэд мөн НМХГ-т гаргасан шиг гомдол мэдүүлж, энэ мөрөөр тус газар шалгаж, тайлбар авсан байдаг. Энэ үеэр тус компани "Тээвэрлэлт саатсантай холбоотойгоор шилний нийлүүлэлт тасарч, хуучин шилээ ашигласан ба шампанск хуурамч бус" гэж мэдэгдлээ. Тиймээс шампанск (Советское, Luxurios нэртэй 2 шампанск)- ийг шалгуулахаар Мэргэжлийн хяналтын лабораторд хандсан гэж Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга мэдэгдэж байв.
Сэтгэгдэл:
Таны IP: (52.15.78.83)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.