Я.Содбаатар: Эмнэлэг ачааллаа дийлэхгүй бол ГЭРЭЭР эмчилнэ. НАС БАРАЛТ нэмэгдэж магадгүй
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-01-05

УОК-ийн шийдвэрийг авч хэлцэлсэн  Засгийн газрын хуралдааны  шийдвэрийг  Шадар сайд бөгөөд Улсын Онцгой комиссын дарга Я.Содбаатар танилцуулж сэтгүүлчдийн асуултад тодорхой хариулт өглөө.  Тэрбээр “Манай улсад халдвар голомтлон гарч байгаа. Иргэдийн дундаас эх үүсвэр нь тодорхойгүй халдвар илэрч ч байна. Үүний дараа эрүүл мэндийн салбарын ачаалал эрс нэмэгдэж, нийтийн цар тахал болох үе гэж бий болж магадгүй.  Хэрвээ халдвар авсан хүний тоо хүн амынхаа тодорхой хувиас ихэсч, эрүүл мэндийн орноос нэмэгдээд ирвэл иргэдийг гэрт нь эмчилнэ. Одоохондоо тийм хэмжээнд очоогүй байна. Хүнд, хүндэвтэр хүмүүс л эмнэлэгт авна. Ингэсэн тохиолдолд нас баралт ихэснэ.  Бид одоохондоо арай ч энэ хэмжээнд арай хүрээгүй байна. Одоо бол халдвар авсан бүх хүнийг хөнгөн байсан ч эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Хэрвээ байдал хүндэрвэл дүүрэг, аймгийн эмнэлгүүд дээрээ эмчилнэ. Үүнээс цааш байдал хүндэрвэл гэрт нь эмчилнэ. Ийм үе шаттай арга хэмжээнүүд байгаа.  Онц байдал зарлавал хэчнээн цэргийн анги хөдөлгөх, цагдаа ажиллах, харуул хамгаалалтыг яаж тавих юм гэдэг төлөвлөлт Монгол Улсад байгаа" гэлээ

Сэтгэгдэл:
Таны IP: (13.59.209.131)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.