Ачтан эмнэлгийн 9 ажилтнаас КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАР илэрчээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-01-05

Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал "Эрүүл мэндийн яамнаас анхааруулж байгаа гол зүйл бол 2020 оны арванхоёрдугаар сарын 15-аас хойш "Ачтан" эмнэлгээр үйлчлүүлсэн иргэд, хэвтэн эмчлүүлсэн болон амбулториор үйлчлүүлсэн иргэд гэрийнхээ ойролцоох оношилгооны цэгүүд дээр очиж шинжилгээ өгөхийг хүсэж байна. Очиж байгаа иргэд маань амны хаалтаа зүүж, зайгаа барин шинжилгээнд хамрагдах нь чухал байна." гэв.


Тус эмнэлэг шинэ жилийн дараа ажлаа эхлүүлэхээсээ өмнө ажилтнуудаасаа шинжилгээ авахад есан хүнээс коронавирус илэрчээ. Цаашид тандалт судалгааг үргэлжлүүлж байна. "Ачтан" эмнэлэг нь нийт 134 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдтэй. 2020 оны арванхоёрдугаар сарын 28-ний хүртэлх хугацаанд дотор, мэдрэл, хөнгөвчлөх эмчилгээний ажиллаж байсан байна. Тус эмнэлэг нь арванхоёрдугаар сарын 18-аас эхлээд амбулториор үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгчдийнхээ халууныг үзэж, асуумжаар судалгаа тандалт хийж байсан. Хэвтэн эмчлүүлэгчдээсээ бүгдэд нь түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийж байсан байна.

Хамгийн сүүлд тус эмнэлэгт хэвтсэн үйлчлүүлэгч арванхоёрдугаар сарын 24-нд хэвтэж, арванхоёрдугаар сарын 28-нд нийтдээ хамгийн сүүлийн дөрвөн үйлчлүүлэгчийг эмнэлгээс гаргасан. Тус эмнэлэг арванхоёрдугаар сарын 29, 30-нд бүх нийтийн цэвэрлэгээг хийгээд эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдээ амраасан гэсэн мэдээлэлтэй байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.139.70.21)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.