50 төгрөгийн ГЯЛГАР УЛАВЧИЙГ 4800 төгрөгөөр бодож цар тахлын үед “ЦАВЧАА” хийсэн үү...
З.Батхуяг
Тойрогт нь
/
2021-01-07

Коронавирусийн цар тахлаас хүн бүр урьдчилан сэргийлэх нь чухал. Энэ үүргээ монголчууд сайн биелүүлж байгаа. Зарим төрийн байгууллагууд урьдчилан сэргийлэлтээ арай хэтрүүлчихсэн байна уу даа гэх хардах сэтгэл төрөх. Тухайлбал Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газар 50 төгрөгөөр худалдаалдаг нэг удаагийн ГЯЛГАР УЛАВЧ-ийг 4800 төгрөгөөр тооцож нийт есөн сая найман зуу мянган төгрөгөөр худалдан авчээ. Энэхүү гэрээг хөл хорио тогтоосон үед, бараг төрийн байгууллагуудын санхүүжилт зогссон байхад байгуулжээ. Иймэрхүү байдлаар дунд шатны дарга нар ТӨСВИЙН МӨНГӨНӨӨС ХУМСАЛСАН байж болохуйц зөрчлийг арилгахгүй бол амташсан хэрээ 13 нахидаг үлгэр болох вий...

Тус байгууллагын “ШИЛЭН ДАНС”-ыг уудлаж үзвэл энэ мэтээр хямд үнэтэй барааг өндөр үнийн дүнгээр тооцож гэрээ байгуулан дундаас нь “ЦАВЧАА” хийсэн байж болзошгүй үйлдлүүд олон байна. Гутлын гадуур углах гялгар улавчны үнийг судлаж үзэхэд нэг хос нь 20-50 төгрөгөөр худалдаалагддаг юм байна.

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.146.163)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.