Монгол хүн бүрийг эрүүл мэндийн даатгалд хамруулж, даатгалын тогтвортой санг бүрдүүлэн, даатгуулагчийн хэрэгцээнд нийцсэн эрүүл мэндийн чанартай тусламж, үйлчилгээг худалдан авдаг үйлчлүүлэгч төвтэй, нийгмийн хариуцлага бүхий менежментийг хэрэгжүүлэх Эрүүл мэндийн даатгалын газар 2020 оны арванхоёрдугаар сард 314 сая төгрөгийн үнэ бүхий компьютерыг худалдан авчээ. Төрийн байгууллагууд албан хэрэгцээний шаардлагаар тоног төхөөрөмжөө өөрчилдөг ч дэлхий дахинд тархаад буй цар тахлын энэ үед компьютерийг хэдэн зуун сая төгрөг зарлагадан худалдаж авах нь хэр тоновчтой шийдэл байсан юм бол доо.
Эрүүл мэндийн даатгалын газрын даргаар Л. Бямбасүрэнг өнгөрөгч оны есдүгээр сард томилжээ. Манай улс цар тахлын аюулыг дотооддоо алдаад гурван сар болж байна. Энэ хугацаанд эрүүл мэндийн салбар ард иргэдийнхээ эрүүл мэндэд санаа тавих байтал эд хогшилд санаа тавьж буй Л. Бямбасүрэн гэж хэн бэ?
Тэрээр хүүхдийн их эмч мэргэжилтэй, нийгмийн эрүүл мэндийн магистр.
-1982-1984 онд Арьс өнгөний эмгэг судлалын нэгдсэн төвд асрагч,
-1991-1996 онд Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн зөвлөх төвд хүний их эмч,
-1996-1997 онд Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн хяналтын албанд хүнсний эрүүл ахуйч, улсын байцаагч,
-1997-2003 онд Баянгол дүүргийн Эрүүл мэндийн хяналтын албанд хүнсний эрүүл ахуйч, улсын байцаагч,
-2003-2006 онд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хэлтсийн дарга,
-2006-2008 онд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт дэд дарга,
-2008-2012 онд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга,
-2015-2016 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт Төрийн захиргааны удирдлагын газрын дарга
-2016-2020 онд Эрүүл мэндийн дэд сайдаар тус тус ажиллаж байсан байна.
-
Уржигдар 17 цаг 58 мин
-
Уржигдар 17 цаг 55 мин
-
Уржигдар 17 цаг 51 мин
-
Уржигдар 17 цаг 49 мин
-
Уржигдар 17 цаг 41 мин
-
Уржигдар 17 цаг 30 мин
-
Уржигдар 17 цаг 21 мин
-
Уржигдар 09 цаг 10 мин
-
Уржигдар 09 цаг 08 мин
-
Уржигдар 17 цаг 55 мин
-
Уржигдар 09 цаг 08 мин
-
Уржигдар 09 цаг 10 мин
-
Уржигдар 17 цаг 21 мин
-
Уржигдар 17 цаг 41 мин