Цаасан дээрх “ХАЛХ ГОЛ” чөлөөт бүс төсөл ТӨСВӨӨС 400 сая төгрөг “ЗАВЧУУЛЖ” байна....
З.Батхуяг
Тойрогт нь
/
2021-01-13

АН-ын гишүүн Р.Бурмааг сайд байхад л анх яригдаж эхэлсэн “Халх гол” чөлөөт бүс чөлөөтэй сайхан хөгжсөн, олон мянган ажлын байр бий болгочихсон зүйл огт алга. Энэ төслийн нэр нь хэд хэдэн удаа өөрчлөгдөж, дарга нь танилууддаа олон га газар хууль зөрчиж олгосоноос өөр зүйл үгүй.

Халх гол суманд ХАА-н чөлөөт бүсээ байгуулчихвал тэнд байгаа залуус аав, ээж, хань, үр хүүхэд, найз нөхдийнхөө дэргэд нутагтаа байж, орлогын эх үүсвэр болсон уламжлалт мал аж ахуйгаа эрхлэн, чөлөөт бүсэд буй болох хүнсний үйлдвэрт ажиллаж, хангалуун сайхан амьдрах боломжтой. Хамгийн энгийн жишээ гэхэд зүүн гурван аймгийн 24,575 малчин өрхийн эдийн засгийн эргэлтэнд оруулж болох малыг эрүүл гэдгийг нь батлаад, үйлдвэрийн аргаар боловсруулаад, гадаад зах зээл рүү экспортлоход жилдээ 400 сая ам. долларын орлого олох боломжтой болж байгаа  хэмээн ярилцаж байв.

Тэрээр “2015 оны 75 дугаар тогтоолоор хөдөө аж ахуйн Халх гол чөлөөт бүсийг байгуулж, тухайн бүсэд амьтан ургамлын хорио цээрийн тусгай журмыг хэрэгжүүлэхээр заасан. Бүсийн нутаг дэвсгэрийг 500 мянган га газар байхаар тогтоосон байдаг. Халх голын чөлөөт бүс өнгөрсөн хугацаанд гурван удаа нэрээ сольсон. Хамгийн сүүлд 2016 онд Хөдөө аж ахуй Халх гол үндэсний бүтээн байгуулалтын бүс нэртэй болсон. Тус бүсийн захирагч Ж.Энхжаргалын шийдвэрээр 24 аж ахуй нэгжид 317 мянга 675 га талбайг хуваарилж, гэрчилгээ олгосон байна. Энэ нь холбогдох заалтыг зөрчсөн байгаа юм" гэв. Хөдөө аж ахуйн яамнаас Халх гол үндэсний бүтээн байгуулалтын бүсийн захиргаанд дотоод аудитын дүгнэлт хийсэн байна. Ингэхэд долоодугаар сарын 28-нд ажлын цаг дууссаны дараа 24 аж ахуй нэгжид зэрэг газар олголт хийсэн байжээ Тэгвэл дээрх байгууллага жилд 403 сая төгрөгийн төсөвтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.48.186)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.