Цанын спортын 8 тамирчны бэлтгэлд зориулж 218 сая төгрөг төсөвлөжээ
Тойрогт нь
/
2021-01-13

“Бээжин 2022 өвлийн олимпын наадамд бэлтгэн оролцуулахад улсын төсвөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх гэрээг үндэслэн Финланд улсын Вокати, Лелавари, Хакунила хотуудад 2021 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2 дугаар сарын 14-ны өдрүүдэд Цанын Үндэсний шигшээ багийн Олимпын эрхийн оноо олгох тэмцээн, бэлтгэлд оролцох бүрэлдэхүүний бэлтгэлийн зардал 218.654.284 төгрөгийг төсөвлөжээ. Тус цанын үндэсний шигшээ багийн тэмцээн, бэлтгэлд оролцох бүрэлдэхүүний  8 тамирчны зардалд замын зардал, машин түрээс, ковид шинжилгээ, визийн хураамж, ачааны зардал, оролцогчийн хураамж, тосны өрөөний зардлууд багтжээ. Эдгээр зардлуудыг ам.доллар, еврогоор үнэлж улсын төсвөөс 218 сая 654 мянган төгрөгийг батлуулжээ.

Дэлхий дахинд эдийн засгийн хямралтай байгаа хүнд нөхцөлтэй энэ үед өндөр хөгжилтэй,эдийн засгийн чадамжтай орнуудыг дагаж 8 тамирчин нэг сарын хугацаанд олон сая төгрөгийн зардал төсөвлөж байгаа нь цагаа олоогүй шийдвэр юм. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.217.128.108)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.