Чацарганаараа дэлхийд алдартай, олон ястны өлгий нутаг гэгдэх Увс аймаг төсвөө хэрхэн зарцуулдаг талаар цухас дурдъя. Учир нь тэвчиж болох, сэлгээд шийдэж болох зардлыг танах учиртай. Төрийн мөнгө төсвийн мөнгө биш ард түмний мөнгө гэж байдаг учраас хүн бүхэн түүнд хяналт тавих хэрэгтэй юм. Увс аймгийн 2021 онд батлагдсан төсөв 17 тэрбум төгрөг байна. Энэ нь өмнөх жилүүдээ бодвол хамаагүй бага тоо тийм учраас шинэ засаг дарга төсөвт хянамгай хандах шаардлагатай болсон.
Өнгөрөгч төсөвт Хөдөөгийн багийн эмч нарыг унаажуулахад 117.000.000 төгрөг, Багийн засаг дарга нарыг унаажуулахад 140.400.000 төгрөг, Сумын засаг даргын тамгын газрын автомашинд 80.000.000 төгрөг тус тус зарцуулсан байна. Ийнхүү нийт 337.400.000 төгрөгөөр сум орон нутгийн албан хаагчдийг унаажуулсан байдаг. Гэтэл өнөөдөр /2020.01.14/ Увс аймгийн орон нутгийн өмчийн газрын цахим хуудаснаа дуудлага худалдаа зарлагджээ. Land cruiser 100, MAZDA трубото маркийн автомашинуудыг 10.965.000 төгрөгийн нэгдсэн дүнтэйгээр дуудлага худалдаанд оруулах нээлттэй зар тавьсан байна. Энэхүү шийдвэрийг 2020 оны иргэдийн төлөөлөгчийн хурлын А/114 тогтоолоор орон нутгийн өмчит байгууллагуудын тээврийн хэрэгслийг дуудлага худалдаанд оруулахаар болсон. Мэдээж машин ашиглагдах боломжгүй нөхцөлд актлагдах ёстой. Харин дуудлага худалдаанд орж буй машин ажиллагааны хувьд хэвийн байна. Энэхүү унаажуулалтын санхүүжилт болоод автомашины дуудлага худалдааны эсрэг тэсрэг үйл явцыг дүгнэн харахад төсвийн мөнгөнд хэрхэн сэтгэлгүй, хайнга ханддаг нь харагдах шиг. Нөхөж болох, танаж, сэлгэж тэвчиж болох төсөв гэдэг гагцхүү үүнийг хэлнэ. Жилийн өмнө техникийн хэрэгцээ чухал шаардлагатай байсан аймаг, жилийн дараа машинууд нь илүүдэж бүүр гологдож дуудлага худалдаа зарлахад хүрсэн байна. Энэ бодлогыг зангидах, бодлогын залгамж халааг тодорхойлох, алсын хараатай боловсон хүчин дутагдсаных болов уу?
Хавсралт1: Увс аймагт зарлагдсан тендерийн унаажуулах санхүүжилт
Хавсралт2: Дуудлага худалдааны зар
Хавсралт3: Дуудлага худалдаагаар зарагдаж буй машинууд
-
Уржигдар 17 цаг 58 мин
-
Уржигдар 17 цаг 55 мин
-
Уржигдар 17 цаг 51 мин
-
Уржигдар 17 цаг 49 мин
-
Уржигдар 17 цаг 41 мин
-
Уржигдар 17 цаг 30 мин
-
Уржигдар 17 цаг 21 мин
-
Уржигдар 09 цаг 10 мин
-
Уржигдар 09 цаг 08 мин
-
Уржигдар 17 цаг 55 мин
-
Уржигдар 09 цаг 08 мин
-
Уржигдар 09 цаг 10 мин
-
Уржигдар 17 цаг 21 мин
-
Уржигдар 17 цаг 41 мин