Монгол Улсын хувьд пирамид тогтоолцоо, луйврын арга ашиглан бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэрэг анх 1998 онд цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байжээ. Тухайн үед “Шинэ санаа төв” төрийн бус байгууллагаас үйл ажиллагааны чиглэлээр “Иргэдийн шинэ санаачлагыг дэмжих зорилготой, нийгэмд үйлчилдэг” төрийн бус байгууллага гэж бүртгүүлэн “хөрөнгө оруулалт” нэрээр пирамид тогтолцооны луйврын арга ашиглан 2000 гаруй иргэнээс тэрбум 400 сая төгрөгийг төвлөрүүлэн 1200 орчим хүнд 920 сая төгрөгийн хохирол учруулсан байдаг..Олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын арга ашиглан үйлдэгдэж байгаа гэмт хэргийн хувьд дэлхийн олон оронд “Ponzi” /пирамид/ схемын арга ашиглан үйл ажиллагаа явуулахыг хориглосон байдаг. Энэ аргыг ашиглан үйл ажиллагаа явуулсан анхны тохиолдол нь 1920 онд АНУ-д бүртгэгдсэн байдаг ба тухайн үед АНУ-ын иргэн Чарльз Понзи гэгч этгээд Востон хотод хүмүүсийг шуудангийн тасалбар худалдан авч, дахин бусдад худалдан борлуулах хачин төлөвлөгөө зохион, сүүлд элсэн орсон хөрөнгө оруулагчдын мөнгөөр өмнөх хөрөнгө оруулагчдын мөнгийг төлөх арбитрын төслийг санаачилан үүнийг “Ponzi” /пирамид/ схем гэж өөрийн нэрээр нэрлэн 90 хоногийн дотор хөрөнгө оруулагчдын мөнгийг хоёр дахин өсгөж өгөх нэрээр мөнгө төвлөрүүлсэн. “Ponzi” схем дампуурахаас долоон сарын өмнө 30.000 хөрөнгө оруулагчдаас найман сая ам доллар цуглуулсан ба тэрээр энэ үйлдлийнхээ төлөө 14 жил хорих ялаар шийтгүүлсэн байдаг. Тэгвэл МУ-д албан татвараа төлөөд сүлжээний бизнес эрхлэж байгаа байгууллага маш цөөн байдаг гэдгийг санаарай.
Тэгэхээр сүлжээний бизнес Монголд их орж ирсэн. Уг сүлжээний бизнесүүдийн хэрэглэгчид дунд судалгаа хийхэд ихэнх хувь нь “HERBALIFE” гэх сүлжээний бизнесийг шалгаж өгнө үү? гэсэн байлаа. Тэгвэл иргэдийн хүсэлтийн дагуу “HERBALIFE” –ийг талаар сурвалжиллаа. Манай улсд 2000 оноос “Herbalife”-ийн клубууд байгуулагдаж ирсэн түүхтэй. Тэд хүний биед асар хортой бүтээгдэхүүнүүдээ хурдхан зарж борлуулахын тулд “Эрүүл зөв хооллолтын клуб” гээч зүйлийг бий болгож, нэг халбага коктейль, нэг дусал алэо, нэг чимх термо цайгаа өдрийн 6500 төгрөгөөр үнэлэн, мөнхийн залуу болгоно хэмээн хүмүүсийг мунхруулан зарж эхэлсэн. Улмаар 10 хоногийн курс гээч зүйлийг өөрсдөө зохиож, монголчуудынхаа халаасыг тэмтэрч эхэлсэн билээ.Эмч, эмнэлгийн мэргэжлийн хүн байтугай бакалавр зэрэггүй “Herbalife”-ийн багш нар гэх хэдэн хүүхнүүд хүмүүсийн тархийг угааж, уран үгийнхээ гавьяагаар энэ нийгэмд ядрахгүй мөнгө олж явна.Гэнэн итгэмтгий монголчуудын тархийг сайтар угааж “Herbalife”-ийн бүтээгдэхүүнээ зарсны үр дүнд хохирогчид өдрөөс өдөрт нэмэгдэж байгаагаас Хохирогчдын холбоо хүртэлх байгууллагдсан байдаг. Хохирогчдын холбооноос гадна жирийн иргэд “Herbalife”-ийн талаар ноотой мэдээлэл нийтлэсээр байна.
“HERBALIFE”-ийн бүтээгдэхүүн хэрэглэж хохирсон ирэгдээс тодрууллаа.
-Эх сурвалж 1: Намайг “Ц” гэдэг 45 настай. Хувиараа бизнес эрхэлдэг 10-аад жил “HERBALIFE”-ийг хэрэглэж байна. Анх уугаад үнэхээр сайхан болж байсан. Сүүлийн хэдэн жилд бол эрс тараглаж, хоол идэх дур хүсэл маань буурч. Өвдөөд эхэлсэн. Өнөөх бүтээгдэхүүнүүдээ хэрэглэхгүй бол болохгүй тийм болчихсон байсан. Энэ талаар ярихаар огт хүлээн зөвшөөрч намайг тоодоггүй. Өөрийг маань л буруутгадаг.
-Эх сурвалж 2: Миний аавыг “Г” гэдэг. Гэр бүл хамаатнаараа бид “HERBALIFE” –ийг хэрэглэж байсан. Гэтэл аав маань бие сул болохоор энэ бүтээгдэхүүнийг хэрэглээд байвал зүгээр болно гэх ярианд итгэж 3 жил хэрэглэсэнч огт эдгээгүй. Дөрвөн мөч нь ямарч мэдээгүй болоод удаж байнаа. Үүнийг эмч нарт хэлэхэд “HERBALIFE” яах гэж хэрэглэдэг юм бэ гэж хэлсэн. Удидлагуудад хэлэхэд бидний бүтээгдэхүүнээс болж ийм байдалд хүрсэнг хэн нотлох билээ. Хариуцах эзэн байхгүй. Та нар сайн дураараа ирсэн шүү дээ гээд эцсийн үр дүнд биднийг буруутгадаг.
- Эх сурвалж 3: Хорт хавдраар өвчилж нас барсан иргэний ар гэрээс нь тодрууллаа. Манай эгч тухайн үед “HERBALIFE” компаний борлуулалт сурталчилгааны ажилтан байсан юм. Эрхтэн нь устаж, цус харваад нас барсан. Энэ талаар бас сайн хэлж ярьмааргүй байна. Ямартай “HERBALIFE”-ийг буруутгаад ямар ч үр дүнгүй гэдгийг ойлгосон. Хэсэг яриад л тэгээд л алга болдог. Босс нь том юм шиг байна лээ. Үүнийг хэрэглээд өчнөөн Монголчууд цаагуур хохирсон байгаа гэдэгт бол их итгэлтэй байна. Юмыг дасгаж байгаад л гэнэт л өвдөж эхэлдэг юм байна лээ. Эмч нар бол “HERBALIFE”-ийг сайн мэднэ битгий хэрэглэ гэж зөвлөдөг.
Эх сурвалж 4: Намайг “Б” гэдэг. “Herbalife”-ын бүтээгдэхүүнийг 6 сар хэрэглэсний дараа эмнэлгийн нарийн шинжилгээ өгөхөд бие маань тааруу гарсан. Энэ тухай клубын багшдаа хэлэхэд “Эмч нарын үгэнд ороод хэрэггүй. Харин бүтээгдэхүүнээ тасралтгүй 1 жил хэрэглэхэд чиний эд эрхтэн эрүүл гарна. Хорт хавдар эдгээд байхад наадах чинь юу ч биш. Ахиж битгий эмнэлгийн шинжилгээ өгөөрэй” гэсэн. Ингээд ахин бүтэн жилийн хугацаанд тураах зориулалттай Термо цай, алое, лайн уураг, витаминыг хэрэглэсэн. Бөөрөнд тэжээл өгдөг гэх тэрхүү лайн-ыг багшийнхаа зөвлөснөөр уугаад байсан. Үүнийг мэдэлгүй явж. Харамсаж байна. Гэх мэтчилэн хохирсон иргэд маш их бий.
“HERBALIFE” ГЭХ СҮЛЖЭЭНИЙ БОХИР БИЗНЕСИЙГ АНУ-ЫН ТУСГАЙ АЛБА ШАЛГАЖ байсан.
Мөнгө өсгөдөг луйвраас илүүтэй нэгэн сүлжээний луйвар нь “Herbalife”гэж тодорхойлжээ. Тус компанийн хийсэн бүтээгдэхүүнийг уугаад л, идээд л санасан хэмжээндээ хүртэл турж, эрүүлждэг гэх тархи угаалтыг хүчтэй хийдэг. Үнэн хэрэгтээ энэ нь хүмүүсийн эрүүлжих, турах сэтгэхүй дээр тоглосон луйвар болохыг олон улс орон баталсан. Клиникийн нэгдүгээр эмнэлгийн Зүрх судас, үе мөчний клиникийн эрхлэгч, зөвлөх эмч Б.Батболд энэхүү биологийн идэвхт бүтээгдэхүүний талаар “Пирамидын луйвар болох нь батлагдсан, эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй нь дэлхийн тэргүүлэх зэргийн лабораторитой, тэргүүлж буй шинжлэх ухаантай, иргэдээ дээдэлсэн хууль эрх зүйтэй Америк, Бельги, Израиль улсуудад тогтоогдоод хориглосон тухай мэдээллийг интернет сайтуудад ил тавьсан байхад манайхан л бие биеэ хуурч, хэрэглэж байгаа нь эмгэнэлтэй байна. Үүнийг хянаж цэгцэлж байх яам тамгын газар нь энэ асуудалд хориг тавиад хүн амынхаа эрүүл мэндийг бодох ёстой атал чимээгүй мэдэн будлиад суудаг. Бүр рекламдахдаа хүртэл хүмүүсийг доромжилж, арав хорин институтийн тийм, ийм докторууд хийсэн гэж худлаа ярьдаг. Харин эрдэмтэн мэргэжилтнүүд хүний эрүүл мэндэд сөрөг үр дагавартай, хортой хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүдийг хориглох тал дээр ажилламаар санагддаг. Манай улсын шинжлэх ухаанч бус төрийн сул дорой бодлогогүй байдлыг далимдуулж байна, Товчхондоо хэлбэл бохир, хар бизнес цэцэглэх хөрс болж байна. Эмч хүнийхээ хувьд би л лав энэ сүлжээний бизнес, тэр тусмаа хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг хэрэглэж байгааг таашаадаггүй. Батлагдаагүй бүтээгдэхүүнээр өөрсдийгөө болон хүмүүсийг хордуулж, мөнгөө үрж байх ямар хэрэг байна даа” хэмээн хэдэн жилийн өмнөөс хатуухан сануулж байсан ч өнөөдрийг хүртэл энэ хортой бүтээгдэхүүнийг бүрэн хориглоогүй байна хэмээн хэлж байсан. Гэтэл Монголд газар авч байна.
Дэлхийн олон улс “Herbalife”-ийн бүтээгдэхүүнийг эх орондоо худалдаалахыг хориглож, хүн амынхаа эрүүл мэндийг хамгаалдаг аж. 2007 онд Швейцарийн Бёрнийн их сургуулийн эрдэмтэд элэгний өвчин, “Herbalife”-ийн бүтээгдэхүүний хооронд ямар хамаарал буйг судалсны дараа хүний эрүүл мэндэд ноцтой аюул учруулж байгааг сануулсан юм. Ингээд Израйль, Испани, Швейцарь, Исланд, Аргентин, АНУ-ын эмнэлэгт уг бэлдмэлийг хэрэглэсний улмаас эмнэлэгт хэвтсэн хүмүүс байгааг тогтоожээ. Эдгээр өвчтөнүүд бүтээгдэхүүнийг хэрэглэхээ зогсоосон ч хорт хавдар нь даамжирч, хоёр нь нас барсан байна. Ингээд элэгний эсийг хордуулагч бодис агуулдаг хэмээн үзэж хэрэглэхийг хориглосон байдаг. Үүний дараагаар тэргүүлэх эрдэмтдийн баг “Herbalife”-ийн бүтээгдэхүүнүүдэд нарийвчлан судалгаа хийсэн байдаг. 2009 онд Итали, Исланд, Португали зэрэг 12 орны эрдэмтдийн баг элэгний өвчлөлд шууд нөлөөлөхгүй ч ямар ч хяналтгүй хэтрүүлэн хэрэглэх нь бодисын солилцоонд өөрчлөлт оруулдгийг нотолжээ. Хожим нь 2013 онд Дэлхийн элэгний эмгэг судлалын холбооноос “Herbalife’’-ийн бүтээгдэхүүн элгийг өвчлүүлэх магадлал өндөртэйг дахин сануулж. энэ талаараа эрдэм шинжилгээний баталгаат өгүүлэл бичдэг сэтгүүл дээрээ хүртэл анхааруулан бичиж байжээ. Германы хоол тэжээлийн зөвлөл “Herbalife” компанийн бүтээгдэхүүн нь жин хасахад ямар ч нөлөө үзүүлэхгүй, дэлхий дээрх хамгийн үнэтэй хүнсний нэмэлт тэжээл гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдсэн байдаг. 2013 онд Белыи улсын шүүх “Herbalife” компанийн шууд борлуулалтын хэлбэр нь тус улсын хууль тогтоомжийг зөрчиж буйг ч тогтоожээ. Үүнээс үүдэн Канад, АНУ хувь хүнээр дамжуулан “эрүүл мэндийн гурвалжингүйн” бүтээгдэхүүнийг борлуулах нь хууль бус гэж үзжээ АНУ-ын Худалдааны танхимд “Herbalife’’-тай холбоотой маргаан үргэлжилсээр байдаг. Америкийн хэт таргалалттайгаа тэмцэх гэсэн охид бүсгүйчүүд энэ бүтээгдэхүүнд хууртаж, их хэмжээгээр авч хэрэглэсэн боловч эрүүл мэнд нь эрс доройтжээ.
Иймд олон хэрэглэгч гомдол гаргаснаар, “Herbalife” нь эрүүлжих залуужих ямар ч ид шидгүй төдийгүй харин ч эрүүл мэндээр нь хохироодог болохыг эрүүл мэндийн байгууллагууд баталсан байна. Мөн худалдаалж буй арга нь санхүүгийн луйвар шиг дороо хүн элсүүлбэл өөрөө бүтээгдэхүүн авахдаа хөнгөлөлттэй үнээр худалдаж авдаг нь худалдааны зарчмыг хатуу зөрчсөн гэж АНУ-ын худалдааны танхим үздэг. “Herbalife’’-ийн талд биш гомдол гаргагч хохирсон ард иргэдийн талд асуудлууд нь шийдэгддэг. Ийнхүү алхам алхмаар баригдсаар байгаа луйврын сүлжээний бүтээгдэхүүнийг Монголд оруулж ирж, монголчуудыг эрүүл мэнд, эдийн засгаар нь хохироож байгааг яаралтай таслан зогсоох хэрэгтэй. Манай улсад оруулж ирсэн луйварчид нь Гүржийн иргэн Давид Самадавашили гэгч этгээд байдаг. Мөн ОХУ-ын иргэн Татьяна Давыдова гэгч нь энэ хэргийн хамсаатан гэдэг. Анх Монголд ирэхдээ уранхай цамцтай, бөөн өр ширтэй ирж байсан тэд хэдхэн жилийн дотор хагартлаа баяжиж, Америкт далайн эрэг дээр хаус хүртэл худалдан авав. Харин шанд нь олон арван монголчууд эрүүл мэндээрээ хохироод үлдсэн юм. Хүний эрүүл мэндэд хортой гэдэг нь олон баримтаар батлагддаг. Ойрын жишээ хэлэхэд л, “Herbalife’’-ийг анх Монголд оруулж ирж, энэ талаар баахан сурталчилгааг өөрийн биеэр хийж байсан эмэггэйн байна. “Herbalife”-aac улбаатай байж болох хоолойны хүнд өвчнөөр өвчилсөн тэрээр өнөөдөр анагаах, шинжлэх ухаанд найдаж яваа. Түүнээс гадна манайдаа л нэртэй тамирчин, улсын зэрэг цолтой бөх энэхүү бүтээгдэхүүнийг хэдэн cap хэрэглээд, зүрх нь гэнэт зогссон гэдэг. Өдөр болгон спортоор хичээллэдэг, өвчин хэлдэггүй байсан тамирчин хүний гэнэтийн үхэл юу байв. Мөн гурван жилийн өмнө “Herbalife’’-ийг магтан дуулж байсан, хоол тэжээлийн зөвлөх хэмээх цолыг нь хүртэж явсан тогооч хүртэл гэнэт учир битүүлгээр нас барсан. Хэрвээ тэдний ярьж тайлбарлаж байсанчлан, “Herbalife” нь үнэхээр хоол тэжээлийн хамгийн шилдэг бүтээгдэхүүн байсан юм бол, бүтээгдэхүүнээ хэрэглээд эрүүлжиж, залууждаг байсан юм бол яагаад гол хэрэглэгч хүмүүс нь ийнхүү гэнэтийн үхлээр ар араасаа явсаар байгаад хариулах хүн өнөө хэр олдохгүй байна.
“HERBALIFE” мэдэгдэл гаргахдаа буруу ташаа мэдээлэл гаргасан хувь хүн, албан байгууллагад хариуцлага тооцож бид яллаа гэсэн мэдээлэл хаа сайгүй цацагдаж байсан нь саяхан. Гэтэл....
“Herbalife” нь турах, эрүүлжих хүсэлтэй хүмүүсийн сонирхол дээр дөрөөлсөн цэвэр луйврын бизнес болох нь батлагддаг. Турах хүсэлдээ хэт автсан охид бүсгүйчүүл дээрх бүтээгдэхүүнийг аваад мөнгө төгрөгөөсөө илүүтэй эрүүл мэндээрээ хохирч үлдэнэ. “Жи тайм” мөнгөө өсгөх сонирхолтой хүмүүсийг зөвхөн санхүүгээр нь хохироогоод үлдээдэг бол “Herbalife” эрүүл мэнд, санхүү, сүүлдээ бүр амь насаар нь ч хохироож байна. Манай улсад энэхүү бүтээгдэхүүнийг оруулж ирсэн хүмүүсийн ар талд бас л улстөрийнхөн хутгалддаг.
“Herbalife” бүтээгдэхүүний талаар дэлхийн хэвлэлүүдээр гарсан сөрөг 24 баримт
Хербалайф компанийг үндэслэгч Марк Хьюз дэлхийн хүн амын эрүүл мэндийг хамгаална хэмээн мэдэгдэж байсан ч гаж нөлөө нь асар их болохыг мэргэжилтнүүд баталсаар байна.
1. Херблайфын бүтээгдэхүүнд агуулагдаж буй кофейн нь хүмүүсийг тавгүйтүүлж, сандруулан түгшүүртэй болгодог гэдгийг мэргэжилтнүүд нотолсон байдаг.
2. Херблайф компанийн бүтээгдэхүүнд агуулагдаж буй бодисуудын ихэнх нь зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн байдаг. Мэдээж хэрэг эмийг хэтрүүлэн хэрэглэвэл хор болдог шүү дээ.
3. Мөн цусны даралт ихэсгэж, зүрхний хэмнэл алдагдуулдаг.
4. АНУ-ын хүнс, эмийн асуудал хариуцсан агентлаг тус компанийн зөвлөхүүд буруу ташаа мэдээлэл өгч байгааг сануулсан байдаг. Тэд хууч өвчтэй, хорт хавдартай хүмүүсийг эдгээнэ хэмээн амлаж, бүтээгдэхүүнээ сүлжээ маягаар зарж буй бүтээгдэхүүнийг худалдан авсанаар эрүүл мэндээ улам эрсдэлд оруулж буй хэрэг гэдгийг анхааруулав.
5. Херблайфын бүтээгдэхүүн хэрэглэсэн хүмүүст толгой өвдөх, өтгөн хатах, гэдэс өвдөх, бөөлжих зэрэг сөлөө нөлөө үзүүлж шүүхэд зарга мэдүүлсэн тохиолдол гадаад орнуудад цөөнгүй байдаг ажээ.
6. Найрлага нь үйлчлүүлэгчдэд тодорхой бус. Найрлагад нь бөөрний чулуу, цусны даралт, хөлрөх, зүрх хурдан цохилох, сэтгэл санаа цочрох, чичрэхэд нөлөөлсөн бодис агуулдаг.
7. Бүтээгдэхүүн нь жин хасах нөлөөтэй гэж тэмдэглэсэн ч судлаачид үгүйсгэдэг.
8. Мэри Макартни "Cincinnati Magazine" бүтээгдэхүүндээ гэдэс гүйлгэдэг “Cascara sagrada” хэмээх бодис агуулсныг шүүмжилсэн байдаг. Мөн гэдэс өвдөх, шөрмөс татах зэрэг шинж тэмдгээр илэрнэ. Ингэснээр сард жин хасахад нөлөөлдөг байна.
9. “Сенна навч” хэмээх ургамал нь огиулж, гэдэс дүүргэж аажмаар бөөрний үйл ажиллагаанд нөлөөлнө.
10. Дебора Р.Мишель Мишель "The Diet Pill Guide" сэтгүүлд “uva ursi” хэмээх ургамал агуулдаг нь элгэнд хортой нөлөөтэй болохыг нотолжээ.
11. 2004 онд “Herbalife” компанийн бүтээгдэхүүнийг хэрэглэсэн дөрвөн хүний элэг өвчилцсөний дараа Израилийн эрүүл мэндийн яам онцгой анхаарал хандуулах болсон юм. Ингээд Qua-qua, Kompri, Kraska зэрэг хортой бодисуудыг найрлагадаа агуулдаг болохыг нотолжээ.
12. Ингээд 2009 онд Итали, Исланд, Португаль зэрэг 12 орны эрдэмтдийн баг элэгний өвчлөлд шууд нөлөөлөхгүй ч ямар ч хяналтгүй хэтрүүлэн хэрэглэх нь бодисын солилцоонд өөрчлөлт оруулдагийг нотолжээ.
13. Хожим нь 2013 онд Дэлхийн элэгний эмгэг судлалын холбооноос “Herbalife”-ийн бүтээгдэхүүн элгийг өвчлүүлэх магадлал өндөртэйг дахин сануулсан юм.
14. Германы хоол тэжээлийн зөвлөл “Herbalife” компанийн бүтээгдэхүүн жин хасахад ямар ч нөлөө үзүүлэхгүй, дэлхий дээрх хамгийн үнэтэй хүнсний нэмэлт тэжээл гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдсэн байдаг.
15. 2013 онд Бельги улсын шүүх “Herbalife” компанийн шууд борлуулалтын хэлбэр нь тус улсын хууль тогтоомжийг зөрчиж буйг тогтоожээ.
16. Израйль, Испани, Швейцарь, Исланд, Аргентин, АНУ-ын эмнэлэгт уг бэлдмэлийг хэрэглэсний улмаас эмнэлэгт хэвтсэн хүмүүс байгааг тогтоожээ. Эдгээр өвчтөнүүд бүтээгдэхүүнийг хэрэглэхээ зогсоосон ч хорт хавдар нь даамжирч, хоёр нь нас барсан байна.
17. 1998 онд тураах бүтээгдэхүүнийг нь хэрэглэсэн 28 настай эмэгтэй зүрхний өвчнөөр шаналж байжээ.
18. Зарим бүтээгдэхүүний найрлагад буурцаг, далайн зөөлөн биет агуулдаг учраас тохироогүй хүнд харшил өгнө.
19. Түргэн тураах бэлдмэл хэрэглэх нь хөхний сүүг багасгадаг учир жирэмсэн эмэгтэйчүүдэд тохиромжгүй.
20. Улаан толбо арьсаар туурсан гэсэн гомдол хэрэглэгчдээс ирдэг хамгийн нийтлэг гомдлын нэг юм.
21. Нэмэлт тэжээлийг хэт их хэрэглэх нь эсийг гэмтээдэг тул үс, хумсны ургалтад нөлөөлнө.
22. Гэнэт хоолны дэглэм барих нь сөрөг нөлөөтэй тул жимс, ногоо ахиу хэрэглэж байхыг зөвлөдөг.
23. Гаж нөлөө илэрвэл хэрэглэхээ шууд зогсоох шаардлагатай.
24. Хэрэглэхээ больсон хүмүүс уухаа болиход 90 хувь нь эргэж таргалдаг байна. Ер нь, бүтээгдэхүүн хэрэглэсэн хүмүүст дасал болдог гэсэн сөрөг мэдээлэл бий.
Судлаачид хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүдэд хориотой эм бэлдмэл хэрэглэж байгааг, хүний биед сөрөг нөлөөтэй болохыг баталчихсан эрин үед бид амьдарч байна. Өнөөдөр сүлжээний бизнес гэгдээд байгаа “Herbalife”-ийн бүтээгдэхүүнд хүний биед сөрөг нөлөө үзүүлэх маш олон бодисууд байгааг тогтоосон байдаг.
Монгол дэхь “HERBALIFE” –ийн ноог гаргаж байсан. Харин одоо хаачив? Мөнгө аваад алага болсон уу? хэмээн хэрэглэгчид битүүхэн дотроо хардаж сууна.
Монголчуудыг зоосны нүхээр харж буй “Herbalife”-ийн сүлжээнд итгэх үү? гэдгээ сайн бодоорой. Өндөр хөгжилтэй орнуудад хаягдсан бизнес хөгжил буурай оронд байдаг гэдгийг санаарай. Үргэлжлэл бий...
-
Уржигдар 17 цаг 58 мин
-
Уржигдар 17 цаг 55 мин
-
Уржигдар 17 цаг 51 мин
-
Уржигдар 17 цаг 49 мин
-
Уржигдар 17 цаг 41 мин
-
Уржигдар 17 цаг 30 мин
-
Уржигдар 17 цаг 21 мин
-
Уржигдар 09 цаг 10 мин
-
Уржигдар 09 цаг 08 мин
-
Уржигдар 17 цаг 55 мин
-
Уржигдар 09 цаг 08 мин
-
Уржигдар 09 цаг 10 мин
-
Уржигдар 17 цаг 21 мин
-
Уржигдар 17 цаг 41 мин