Covid-19 туссан хүмүүст багадаа 5 сарын дархлаа тогтож байна
Тойрогт нь
/
2021-01-16

Их Британийн эрүүл мэндийн яамны судлаачдын тогтоосноор covid-19 аваад эдгэрсэн хүнд доод тал нь таван сар дархлаа тогтдог байж магадгүй аж. Эдгэрсэн хүмүүсийн дахин халдвар авах магадлал өмнө өвдөж байгаагүй хүмүүсийнхээс 83 хувиар бага байгаа аж.

Судалгааны баг 2020 оны зургадугаар сараас арваннэгдүгээр сарын хооронд Британи даяар ажиллаж буй 21000 орчим эмнэлгийн ажилтны эрүүл мэндийн байдлыг ажиглажээ. Уг судалгаанд халдвар аваад эдгэрсэн 6614 ажилтан оролцсон бөгөөд дээрх хугацаанд 44 хүн л дахин халдвар авсан байна. Харин огт халдвар авч байгаагүй хүмүүсийн дотроос 318 халдварын тохиолдол шинээр илэрчээ.

Гэхдээ халдвар аваад эдгэрсэн хүмүүсийн хувьд дахин халдвар авч, бусдад халдвар тараах эрсдэл хэвээр байгаа учир хамгааллын дэглэмээ сайтар сахих нь чухал гэдгийг судлаачид онцлов.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.9.34)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.