Гэр хорооллын НОХДЫГ БҮРТГЭЛЖҮҮЛЭХ төсөлд 144 сая төгргөг ЗАРЦУУЛЖЭЭ...
Тойрогт нь
/
2021-01-16

Нийслэлийн мал эмнэлгийн газраас 2020 оны 12 сард "Гэр хорооллын айл өрхийн нохой бүртгэлжүүлэх" ажлыг зохион байгуулж улсаас 144 сая төгрөг орлогдож авсан байна. Нийслэлийн хэмжээнд 226 мянга гаруй өрх гэр хороололд амьдардаг. Энэ нь орон сууцанд амьдардаг айл өрхөөс даруй нэг дахин их тоо юм. Энэ олон мянган гэр хороололд амьдарч буй иргэд лүүгээ чиглэн хийгдэж буй ажил нь ердөө л энэ мэт. Тус ажлын үр дүн юу вэ. Хаяггүй золбин нохдыг устгах уу эсвэл нохойд ерөндөг тавих гэсэн юм уу. 2020 оны хамгийн хүнд сар болох хатуу хөл хорио тогтоосон 12 сард иргэд хоногийн хоолгүй гэр хороололд гэр ломбард гэх залилан үүрлэж, иргэд амьдрахын тулд сайн муу бүх л аргыг хольж хэрэглэж байгаа энэ үед иргэдийн татвар энэ мэт үр дүн нь тодорхойгүй ажилд зарцуулагдсаар...

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.9.34)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.