Монгол Улсын Үндсэн хуульд бусыг яс үндэс, гарал үүсэл, нийгмийн байдлаар нь ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАХЫГ ХАТУУ ХОРИГЛОСОН байдаг. Энэ үйлдэл нь хүний язгуур эрхийг зөрчсөн “гэмт үйлдэл”-д тооцогддог. Гэтэл түр зуурын албан тушаалаа мөнхийн юм шиг санаж, ах дүү нартайгаа нийлэн банк бусаар мөнгө хүүлэх төрлийн үйл ажиллагаа явуулдаг, тэрчлэн одоо удирдаж байгаа байгууллагынхаа ажилчдыг өнгө үзэмж, тал зассан байдлаар нь “ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАЖ” харьцдаг байж болзошгүй зүй бус үйлдэл гаргасан тухай нэрээ нууцалсан нэгэн эх сурвалжийн мэдээлэл манай редакцид ирсэн юм. Нисэхийн салбарт 13 ба түүнээс дээш жил ажилласан ажиллагсаддаа “орон сууцны нэг удаагийн урьдчилгаа” олгодог аж. Гэвч Л.Бямбасүрэн даргын үед уг салбарт 10 жил ч ажиллаагүй, түүнийг илт дэмждэг, магтдаг хүмүүсийг хугацаанаас нь өмнө байрны урьдчилгаа өгч, улмаар ажлаас нь гаргаж, шинэ нисэх буудалд өөр албанд томилдог байна.
Баримт 1: Буянт-Ухаа, олон улсын нисэх буудлын зорчигч үйлчилгээний албанд ажиллаж байсан Б-г 9 жил 8 сар ажилласан байхад /13 ба түүнээс жил ажиллаагүй/ 2019 оны 12 сарын 31-нд байрны урьдчилгаа болох 22 сая төгрөгөөс татвар шимтгэлийг нь тооцож хасаад 18 сая 800 мянган төгрөгийг олгожээ. 2019 оны 10 сард шинэ нисэх буудал руу, өөр албанд томилсон. Б нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнийн ойрын хамаатан учраас түүгээр яриулж байрны мөнгөө аваад, шинэ нисэх буудалд өөр албан тушаалд томилогдсон гэдэг.
Баримт 2: Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын бизнес лоунжид цай зөөгчөөр ажиллаж байсан П-д 2019 оны 12 сарын 31-нд 18 сая 800 мянган төгрөг байрны урьдчилгаа болгож өгсөн. Энэ хүнийг 2019 оны 10 сард Шинэ нисэх буудал руу өөр ажилд шилжүүлэн томилсон. Ажилласан жил 9 жил 10 сар. /13 ба түүнээс жил ажиллаагүй/ Иргэн П-д ажилласан жилийг нь харгалзахгүйгээр орон сууцны удирчилгаа өгөх эсэхийг НӨЛӨӨ БҮХИЙ УИХ-ын гишүүн яриулж гаргуулаад, улмаар өөр ажилд томилуулсан гэдэг.
Баримт 3: Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын бизнес лоунжид ээлжийн ахлагачаар ажиллаж байсан О-д 2019 оны 12 сарын 31-нд 18 сая 800 мянган төгрөг байрны урьдчилгаа болгож өгсөн. Мөн адил 2019 онд Шинэ нисэх рүү ажилд орсон. /13 ба түүнээс жил ажиллаагүй/
Сонирхуулахад эдгээр хүмүүс нь ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнгийн аялдан дагагчид бөгөөд “ИНЕГ-ын газраас орон сууцны урьдчилгаа авсан тохиолдолд дор хаяж 3 жил ажиллана” гэсэн заалтыг зөрчсөн аж. Гэтэл нисэхийн салбарт 15 жил ажилласан олон хүн орон сууцны урьдчилгаагаа авж чадахгүй нам гацсан байдаг гэв. Тэдний олон жилийн хөдөлмөр зүтгэлийг үл тоож, эелдэг бусаар харьцсан учраас ялгаварлан харьцаж тэдний орон сууцны урьдчилгааг өгөлгүй гацааж байж болох юм. Түүнчлэн ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнгийн хамаатан Түвшинжаргал, Түвшинзаяа, Шарав, Нямгэрэл нарын зэрэг мэргэжлийн бус олон хүн энэ салбарт ажилд орж өндөр цалин авдаг гэсэн яриа ч байна.
-
Уржигдар 17 цаг 58 мин
-
Уржигдар 17 цаг 55 мин
-
Уржигдар 17 цаг 51 мин
-
Уржигдар 17 цаг 49 мин
-
Уржигдар 17 цаг 41 мин
-
Уржигдар 17 цаг 30 мин
-
Уржигдар 17 цаг 21 мин
-
Уржигдар 09 цаг 10 мин
-
Уржигдар 09 цаг 08 мин
-
Уржигдар 17 цаг 55 мин
-
Уржигдар 09 цаг 08 мин
-
Уржигдар 09 цаг 10 мин
-
Уржигдар 17 цаг 21 мин
-
Уржигдар 17 цаг 41 мин