Иргэдийн даатгалын мөнгөнөөс 94 сая төгрөгөөр засвар хийлгэжээ
Тойрогт нь
/
2021-01-17

Монгол хүн бүрийг эрүүл мэндийн даатгалд хамруулж, даатгалын тогтвортой санг бүрдүүлэн, даатгуулагчийн хэрэгцээнд нийцсэн эрүүл мэндийн чанартай тусламж, үйлчилгээг худалдан авдаг үйлчлүүлэгч төвтэй, нийгмийн хариуцлага бүхий менежментийг хэрэгжүүлдэг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь цар тахлын хүнд энэ үеүдэд улсын төсвөөс үр ашиггүй зардлуудыг гаргасаар байгааг өмнө нь мэдээлэлж байсан. Харин 2020 оны 12 сарын 24-ны өдөр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар 7,9 давхрын засвартай 94 сая төгрөгийг зарцуулжээ. Засварын гүйцэтгэл ажлыг "Өндөрхаан Өргөө" ХХК гардан гүйцэтгэсэн байна. Тус компани нь 2008 онд үүсгэн байгуулагдаж аялал жуучлал, гадаад худалдаа, барилга засал чимэглэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Төрийн байгууллагууд жилийн жилд улсын төсвөөр урсгал засварт өндөр үнэ төсөвлөдөг. Бидний, таны эрүүл мэнддээ төлдөг даатгалын мөнгөөр агентлаг нь үр ашиггүй зүйлс зарцуулж байдгын тод жишээ энэ юм. 

Ургал засварын урдчилгаа төлбөр 63 саяыг "Өндөрхаан Өргөө" ХХК -ийн дансанд шилжүүлжээ

Урсгал засварын үлдэгдэл 30 сая төгрөгийг "Өндөрхаан Өргөө" ХХК-ийн дансанд шилжүүлжээ

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.48.72)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.