Сүүлийн үед салгачихвий гэмээр хэлхээтэй гурван хүн яваа нь УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Г.Дамдинням, Х.Ганхуяг нар. Тэд 2020 оны сонгуулиас өмнө 34 тэрбумын “зээлээр” холбогдож байжээ.. Мэдээж “но”-той учраас ам алдахгүйн тулд “шадарлаж яваа” нь энэ байж мэдэх юм. Учир нь Г.Амартүвшин Хөгжлийн банкны гүйцэтгэх захиралаар ажиллаж байхдаа “Вертекс майнинг партнер” ХХК-д УИХ-ын сонгуулиас өмнөхөн 34 тэрбум төгрөгийн зээл гаргаж өгсөн тухай мэдээлэл гарч байв.
Тэгвэл уг компанийг өнөөгийн УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Дамдинням нар хамтран үүсгэн байгуулжээ. Тус компанийн гүйцэтгэх захиралаар УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн дүү Х.Хашчимэг ажилладаг байна. МАН-ыг дагаж албан тушаалд очсон даруйдаа хоёр найзынхаа компанид их хэмжээний зээл гаргаж өгсөн нь эрх ашгийн зөрчилтэй холбоотой байсан болж таарах нь.
Тус компанийг үүсгэн байгуулагчдын нэг УИХ-ын гишүүн Г.Дамдинням нь “Топ майнинг солюшнс” ХХК, “Вертекс майнинг партнер” ХХК, “Хера инвестмент” ХХК-уудаас мөн хувь хүртдэг. Дархан-Уул аймгаас сонгогдож, УИХ-д анх удаагаа сууж байгаа гишүүн. Уул уурхайн салбарын шинэ үеийн шилдэг судлаачдын нэг. Канадын Бритиш Колумбын их сургуульд уул уурхайн чиглэлээр мастер, улмаар докторын зэрэг хамгаалсан. “Прокон Майнинг Монголиа” компанийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Тус компанийг “Хера-Инвестмент” компани Канадын Procon Holdings Inc-тэй хамтран байгуулсан байдаг. Г.Дамдинням “Хера Инвестмент” компанид 10 хувь эзэмшдэг тухай http://www.asiamining.mn/view/422 сайтад дурджээ.
-
Уржигдар 17 цаг 58 мин
-
Уржигдар 17 цаг 55 мин
-
Уржигдар 17 цаг 51 мин
-
Уржигдар 17 цаг 49 мин
-
Уржигдар 17 цаг 41 мин
-
Уржигдар 17 цаг 30 мин
-
Уржигдар 17 цаг 21 мин
-
Уржигдар 09 цаг 10 мин
-
Уржигдар 09 цаг 08 мин
-
Уржигдар 17 цаг 55 мин
-
Уржигдар 09 цаг 08 мин
-
Уржигдар 09 цаг 10 мин
-
Уржигдар 17 цаг 21 мин
-
Уржигдар 17 цаг 41 мин