Дэлхий нийтээрээ кроновирусын цар тахалтай тэмцэж байгаа энэ үеүдэд ихэнх улс орнууд эдийн засгийн хямралд өртөж байна. Тэгвэл Монгол улс шинэ төрлийн короновирус дотроо алдаад 3 сарыг ардаа үдэж байна. Энэ хугацаанд ард иргэдийн ажлыг нь зогсоож, амьжиргаагаа яаж залгуулж байгаа нь үл мэдэгдэх нөхцөлд төр засаг шийдвэр гаргасаар байна. Гэтэл төр засаг иргэдэд олгох ямар ч мөнгө байхгүй, 2020 оны улсын төсвийг үр ашиггүй зүйлсэд зарцуулахгүй хэмээн хэлж байсан ч төрийн байгууллагууд хэрээс хэтэрсэн ашиггүй зардлуудыг гаргасаар байгааг бид мэдээлсээр байгаа.Тэгвэл 2020 оны 7 сард Соёлын яам байгуулагдахдаа их мөнгөөр олон зүйлсийг авсан байдаг. Хөл хорионы өндөр байдалд шилжсэн өдрүүдэд ард иргэддээ соёлоор үйлчлээгүй атал улсын төвсөөс мөнгө авсаар л... Жишээлбэл: 2020 оны 11 сарын 30-ны өдөр "БСБ трейдинг" ХХК-аас 23 сая төгрөгийн үнэ бүхий хурлын заалны сандал худалдан авчээ. Энэ талаар иргэдийн үзэл бодлыг сонсоход: "Ард иргэд аюулд орж байгаа энэ үеүдэд иргэд болон урлаг, соёлынхны амьдралд нэн хэрэгтэй аминд тулсан шийдвэрүүдийг хэрэгжүүлэхгүй, барилга байгууламж бүтээн байгуулалт, эд хогшилд илүү зардал гаргаж байгаад дургүйцэж байна" хэмээн иргэд бухимдалтай хандсан юм.
-
Уржигдар 17 цаг 58 мин
-
Уржигдар 17 цаг 55 мин
-
Уржигдар 17 цаг 51 мин
-
Уржигдар 17 цаг 49 мин
-
Уржигдар 17 цаг 41 мин
-
Уржигдар 17 цаг 30 мин
-
Уржигдар 17 цаг 21 мин
-
Уржигдар 09 цаг 10 мин
-
Уржигдар 09 цаг 08 мин
-
Уржигдар 17 цаг 55 мин
-
Уржигдар 09 цаг 08 мин
-
Уржигдар 09 цаг 10 мин
-
Уржигдар 17 цаг 21 мин
-
Уржигдар 17 цаг 41 мин