ЭМЯ-ныхан эрүүл иргэнийг халдвартай болгож МӨНГӨ угаадаг уу?
Тойрогт нь
/
2021-01-19

Энэ сарын 07 өдөр "Мөнгөн гүүр" эмнэлэгт ажилдаг иргэнийг коронавирусын халдвар илэрсэн хэмээн ХӨСҮТ-д тусгаарласан. Гэсэн хэдий ч анх тусгаарлахдаа шинжилгээний хариуг нь өгөөгүй байна. Үүний дараагаар ХӨСҮТ-ээс авсан гурван удаагийн шинжилгээний хариу сөрөг гарч эмч нар ч халдвар аваагүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн хэдий ч үргэлжлүүлэн хэвтүүлсээр байгаа юм. Энэ талаар түүний хадам аав УОК-т мэдэгдсэн хэдий ч "ХӨСҮТ хариуцна. Манайд хамааралгүй" хэмээсэн хариулт өгчээ. Цахим орчинд энэ талаар мэдэгдэл хийсний дараагаар тус иргэний анх өгсөн шинжилгээний хариуг эерэг гарсан гэсэн шинжилгээний бичиг өгсөн байна. Өнөөдрийн ЭМЯ-ны мэдэгдэл дээр энэ талаар тодруулахад "Тус иргэн өвчтэй байсан. ХӨСҮТ-д эмчлэгдээд эдгэрсэн" хэмээн тайлбар өгөв. Анх 1 сарын 07 өдөр хэвтсэн иргэн 09 өдөр өгсөн шинжилгээгээр сөрөг гарсан. Тэгвэл тус цар тахал хоёр хоногийн дотор эмчлэгддэг хялбар өвчин үү. Тус хоёр хоногийн хугацаанд хийгдсэн эмчилгээ "Витамин C" өдөрт 1-2 ширхэг өгдөг гэсэн мэдээллийг түүний хадам аав өглөө. Жирийн ханиаднаас ч хөнгөн, эмчилгээ авахдаа сайн энэ вирусыг Монголчууд л хүндээр тусгаж авч хямраад байна уу, эсвэл ядарсан иргэд дээрээ өвчнөөр далимдуулж мөнгө завшиж байна уу. Энэ талд дээр хэн хяналт тавьж, хэн үнэн тайлбар мэдээллийг олгох вэ...

Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.251.199)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.