Газрын тосны Х.Хэрлэн дарга гарын үсэг зурж  34 сая төгрөгийг ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГТ зарцуулжээ
З.Батхуяг
Тойрогт нь
/
2021-01-27

Иргэд төрийн эмнэлгийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй авч чадахгүй байхад нэгэн агентлагийн дарга байгууллагынхаа 155 ажилтныг нэг хүн тус бүрийг 223 мянган төгрөгийн төлбөртэй нөхцлөөр хувийн эмнэлэгт үзүүлж, Коронавирусийн цар тахлын үед татвар төлөгчдийн мөнгийг зориулалтын бусаар зарцуулжээ. Эмнэлгийн үйлчилгээний нийт төлбөр 34 сая 565 мянган төгрөг юм. 

Ашигт малтмал, Газрын тосны газрын дарга Х.Хэрлэнгийн гарын үсэг бүхий нэгэн гэрээнд тус байгууллагын ажилчдын эрүүл мэндийн үзлэг оношлогооны төлбөрийн үлдэгдэл 30 хувийг 2020 оны 12 сарын 22 нд шилжүүлжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.55.155)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.