Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар гэх сүржин нэртэй газар 2020 оны 12 сард буюу хатуу хөл хорионы үед Хүүхдийн эрхийг хамгаалах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны зардалд 12 сая төгрөг зарцуулсан байна. Гэсэн хэдий ч хөл хорионы үед хүүхдийн тусламжийн 108 утсанд ирсэн дуудлага мэдээллээс харахад Ковид-19 халдварт цар тахал хүүхдийн хамгаалагдах эрхэд нөлөөлж байна. Тодруулбал энэ оны нэгдүгээр улирлын байдлаар Хүүхдийн тусламжийн 108 утсанд ирсэн хүүхдийн эсрэг хүчирхийлэлтэй холбоотой дуудлага 60 хувь хүртэл өсжээ. Улсын хэмжээнд хүүхэд хамгааллын хариу үйлчилгээний 85 хувийг Хүүхдийн тусламжийн 108 утсаар дамжуулан үзүүлдэг. Тэгвэл энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 108 утсанд ирсэн хүүхдийн эсрэг хүчирхийлэлтэй холбоотой дуудлага мэдээлэл өмнөх оны мөн үеэс өссөн үзүүлэлтэй байна. Тодруулбал:
-Хүүхдийн эсрэг бие махбодын хүчирхийлэл 2.3 хувиар
-Үл хайхрах хүчирхийллийн дуудлага 23.9 хувиар
-Сэтгэл санааны хүчирхийллийн дуудлага 59.3 хувиар
-Хүүхдийн хөдөлмөр эрхлэлттэй холбоотой дуудлага 233.3 хувиар өсжээ.
Хүүхэд сургууль, цэцэрлэгтээ явахгүй гэртээ өнжиж байгаагаас эцэг эх асран хамгаалагчтайгаа зөрчилдөх асуудал хүүхдэд илүүтэй тулгарч байгааг хүүхэд хамгааллын мэргэжилтэн онцолж байна. Тодруулбал энэ оны нэгдүгээр улирлын байдлаар
-Гэр бүлийн харилцааны талаар зөвлөгөө авахыг хүссэн дуудлага өмнөх оны мөн үеэс 56.9 хувиар
-Хүүхдийн эрхийг зөрчсөн талаар зөвлөгөө авах гэсэн дуудлага өмнөх оны мөн үеэс 10.5 хувиар нэмэгдсэн байна.
Мөн хөл хорионы үед
Нөхөн үржихүйтэй холбоотой дуудлага 108.3 хувиар,
Танин мэдэхүйн холбогдолтой дуудлага 5.3 хувиар,
Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой дуудлага 150 хувиар,
Хичээл гэрийн даалгавартай холбоотой дуудлага 18.9 хувиар,
Хүүхдийн хөгжлийн холбоотой зөвлөгөө хүссэн дуудлага 45.2 хувиар,
Цахим донтолттой холбоотой дуудлага 29.4 хувиар,
эрүүл мэндийн холбогдолтой зөвлөгөө хүссэн дуудлага 18.3 хувиар тус тус өссөн байна.
Хүүхэд хамгаалалд төсөвлөсөн мөнгө нь хүрэлцээгүй байна уу эсвэл урьдчилан сэргийлэх ажлаа төдийлөн сайн хийж чадахгүй байна уу. Манай улсын жишигт тогтсон нийтлэг алдаа бол хүүхдийг хүчирхийлэлд өртсөний дараагаар арга хэмжээ авдаг. Тухайн хүүхэд ямар нэгэн байдлаар бие болон сэтгэл санааны хямралд орчихсон байдаг. Үүнийг халж урьдчилан сэргийлэх, түр хамгаалах байрандаа хөрөнгө оруулалт сайн хийж, ажлаа эрчимжүүлэх хэрэгтэй.
-
Уржигдар 17 цаг 58 мин
-
Уржигдар 17 цаг 55 мин
-
Уржигдар 17 цаг 51 мин
-
Уржигдар 17 цаг 49 мин
-
Уржигдар 17 цаг 41 мин
-
Уржигдар 17 цаг 30 мин
-
Уржигдар 17 цаг 21 мин
-
Уржигдар 09 цаг 10 мин
-
Уржигдар 09 цаг 08 мин
-
Уржигдар 17 цаг 55 мин
-
Уржигдар 09 цаг 08 мин
-
Уржигдар 09 цаг 10 мин
-
Уржигдар 17 цаг 21 мин
-
Уржигдар 17 цаг 41 мин