Жил бүрийн улсын төсвийн 0.1 хувийг Гандантэгчинлэн хийдэд хуваарилаж, хэлмэгдүүлэлтийн үеэр шарын шашинтнуудын амссан гарз, хохирлыг нөхөн сэргээх зорилготой юм. Төв гандан тус мөнгийг хуульд заасан чиглэлд, өөрсдийн дураар захиран зарцуулах юм.
УИХ-ын гишүүн гэхээсээ илүү хувь хүн ийм агуулгатай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн нь иргэдээс шүүмжлэл хүртээд байна. Хамгийн эхэнд төр нь шашны, шашин нь төрийн үйл хэрэгт оролцохгүй гэсэн Үндсэн хуулийн заалтыг ноцтой зөрчиж байгаа юм. Түүнчлэн монгол иргэдийн шашин сонгож шүтэх эрхэд халдаж байгаа асуудал босож ирэх нь магад юм.
2019 оны байдлаар улсын хэмжээнд Буддын 177, харин Христийн 233 сүм тоологджээ. Иргэдийн үнэмлэхүй олонх нь Христийн шашинтай гадны улс орнуудад ч шашны байгууллагадаа төсөв хуваарилдаггүй. Үүнээс үзэхэд хэрэв дээрх хуулийн төсөл батлагдаад амьдрал дээр хэрэгжиж эхэлбэл шарын шашин шүтдэггүй иргэний татварын мөнгөнөөс ч бас Ганданд хандивлана гэсэн үг юм.
Ковидын үеэр хэлэлцэх хугацааг нь хойшлуулсан тус хуулийн төслийг хэсэг хугацааны дараа дахин гаргаж ирэх төлөвтэй байна. Татвар төлөгчдийн мөнгө, улсын төсвийн 0.1 хувийн мөнгийг лам нарын хэлмэгдүүлэлтийн он жилийг суртачилахад зориулж буй нь улсын хөгжилд хэр үр нөлөөтэй вэ гэдгийг хууль тогтоогчид гадарлаж буй биз ээ.
-
Уржигдар 17 цаг 58 мин
-
Уржигдар 17 цаг 55 мин
-
Уржигдар 17 цаг 51 мин
-
Уржигдар 17 цаг 49 мин
-
Уржигдар 17 цаг 41 мин
-
Уржигдар 17 цаг 30 мин
-
Уржигдар 17 цаг 21 мин
-
Уржигдар 09 цаг 10 мин
-
Уржигдар 09 цаг 08 мин
-
Уржигдар 17 цаг 55 мин
-
Уржигдар 09 цаг 08 мин
-
Уржигдар 09 цаг 10 мин
-
Уржигдар 17 цаг 21 мин
-
Уржигдар 17 цаг 41 мин