Баримт: Г.Сайханбаяр сайд 5,4 тэрбумын ТОМИЛОЛТЫН ЗАРДАЛД гарын үсэг зуржээ
З.Батхуяг
Тойрогт нь
/
2021-02-03

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр улиран ажиллахаар болсон. 2020 оны долдугаар сарын сүүлчээр томилогдсон шинэхэн сайд байхдаа тушаал гарган ажиллагаанд явсан цэргүүдэд нийтдээ 5,4 тэрбум төгрөгийг ТОМИЛОЛТЫН ЗАРДАЛД олгосон баримтыг тус яамны ШИЛЭН ДАНСАНД оруулжээ.

Топруулбал Энхийг дэмжих ажиллагааны нөхөн төлбөрөөс Цэргийн хамгаалалтын ротын X дугаар ээлжийн баг бүрэлдэхүүний ТОМИЛОЛТОД 2 тэрбум 981 сая, 826 мянга 15 төгрөг, 40 мөнгө олгохыг 2020 оны долдугаар сарын 30-ны өдрийн А/159 тоот тушаалаар

Мөн оны наймдугаар сарын 13-нд А/174 тоот тушаалаар Зэвсэгт хүчний цэргийн хамгаалалтын ротын XI дүгээр ээлжийн баг бүрэлдэхүүний томилолтын зардалд 2 тэрбум 501 сая 342 мянга 553 төгрөг 60 мөнгө нийт 5 тэрбум 483 сая 168 мянга 707 төгрөгийн зарлагыг 14 хоногийн дотор гаргажээ...

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.157.44)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.