Сүхбаатар аймгийн Мөнххаан сум 46 сая төгрөгийн хүнсний талоны тендер зарлажээ
Тойрогт нь
/
2021-02-03
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд зорилтот бүлгийн иргэдэд хүнсний эрхийн бичгээр үйлчлэх дэлгүүр сонгон шалгаруулах тендер зарлалаа.

Тус аймагт зорилтот бүлгийн иргэдэд үйлчилдэг нийт 18 хүнсний дэлгүүр байдаг ба Мөнххаан суманд нэг дэлгүүр үйл ажиллагаа явуулах эрхтэй юм. Тендерийн ерөнхий төсөв 46.272.000.00 төгрөг юм. Нийт 66 өрхийн 152 хүүхэд /8000/ төгрөг, 165 том хүн /16000/ жилийн хүнсний болон бараа бүтээгдэхүүний үнэ багтсан.

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банкны хооронд байгуулсан “Хүнс тэжээл, нийгмийн халамжийн хөтөлбөр” буцалтгүй тусламжийн хэлэлцээр, Засгийн газрын 2008 оны 25 дугаар тогтоолоор баталсан “Нийгмийн эмзэг бүлэгт хоол, тэжээлийн дэмжлэг үзүүлэх дэд хөтөлбөр”-ийн дагуу “Хүнсний талон олгох журам”-ыг баталсан байдаг. Өрхөд сард олгох хүнсний талоны үнийн дүнг 0-16 хүртэлх насны гишүүнд 5000 төгрөг байсныг 8000 төгрөг, 16-гаас дээш насны гишүүнд 10000 төгрөг байсныг 16000 төгрөг болгон нэмэгдүүлэн тогтоожээ. Нэн ядуу, эмзэг бүлгийн гэх тодотголтой, өрхийн амьжиргааны төвшин тогтоох судалгаагаар 310-аас доош үнэлгээтэй гарсан өрх хүнсний талон авдаг.

Нийгмийн халамж дундаас хамгийн оновчтой нь гэгддэг хүнсний талон авдаг иргэдийн тоо жилээс жилд өссөөр байгаа аж. 

Нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн эмзэг бүлгийн өрхөд олгодог хүнсний талон хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үүргээ биелүүлж чадаж байгаа болов уу.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.136.234.12)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.