ФОТО: Шинэ сайд Л.Энх-Амгаланд хандаж оюутнууд өргөх бичиг барьлаа
Тойрогт нь
/
2021-02-05

Жил бүр хавар, намрын улиралд боловсролын салбарын асуудал олон хүний анхаарлын төвд шилждэг. Тэр тусмаа  их, дээд сургуулиудын сургалтын төлбөрийн асуудал олон айл өрх, эцэг эхчүүд, оюутан, сурагчдын санааг чилээж байдаг билээ.  Энэ жилийн хувьд боловсролын салбар гэлтгүй бүх салбарт цар тахлаас шалтгаалсан томоохон сорилттой тулгараад байгаа нь ар араасаа мөн олон асуудлыг үүсгэх төлөвтэй байна. Үүний нэг нь оюутнуудын сургалтын төлбөрийн асуудал юм.

Энэ жилийн хувьд, дэлхийн өнцөг булан бүрт халдварт өвчнөөс шалтгаалан  боловсролын байгууллагууд, их, дээд сургуулиуд хаалгаа түр барьж, дэлхий даяар 850 сая орчим оюутан залуус хичээл сургуульдаа хамрагдаж чадахгүй байна гэдгийг ЮНЕСКО-гоос  мэдээлж байсан.  Манай улсад ч мөн коронавирусын халдварын тархалтаас урдчилан сэргийлэх зорилгоор орон даяар хөл хорионы дэглэм тогтоож, ЕБС болон их, дээд сургуулиудын  танхимын сургалтыг  цахим хэлбэрт шилжүүлээд байгаа юм. Тэгвэл 2020 оны хичээлийн эхний улирлаас эхлэн оюутнууд цахимаар хичээллэж байгаа энэ үед сургалтын төлбөр хөнгөлөх талаар тууштай тэмцэж, холбогдох газруудад нь хүсэлт хүргүүлсээр өнөөдрийг хүрсэн.

Цахим орчинд “Сургалтын төлбөр хөнгөлөх” талаар хүчтэй давалгаалж байсан оюутнууд Боловсролын яам руу хүсэлт илгээсэн. Үүний талаар мэдээлэл хийхдээ “Биднийг ШУТИС, Үндэсний биеийн тамирын дээд сургууль хүлээж авч уулзсан. Одоо үүсээд буй нөхцөл байдал болон цахим хичээлийн чанар дээр уялдуулан хүсэлт хүргүүлж байна. Бид шат дараатай арга хэмжээ авна. Засгийн газраас үзүүлж буй оюутны хөгжлийн зээл, сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж орж ирээгүй учир зарим их дээд сургуулиудад хичээл сонголт хийх боломжгүй гэсэн нөхцөл байдал үүссэн. Төлбөрийн дарамт үүсгэлгүй хичээл сонголт хийлгэх тухай чиглэлийг яамнаас өгсөн боловч төлбөр хийх хугацааг хэвээр зааж, уян хатан бус, шууд бус дарамт үүсэж байна. Оюутнуудад маш олон асуудал байна. 

Захирлуудын үгээр биднийг төлөөлүүлэх бус оюутнуудын төлөөлөлтэй уулзаж санал бодлыг нь сонсоосой гэж хүсэж байна. Үүнтэй холбоотой үзэл санаагаараа нэгдэж байгаа оюутнуудад маш их дарамт ирж байна. Энэ асуудлуудыг холбогдох хүмүүст нь уламжилмаар байна" гэлээ. Цаг үед хүнд байгаа энэ нөхцөлд шинэ томилогдсон сайд нэн түрүүнд оюутнуудаа дэмжих ажлыг зохион байгуулах хэрэгтэй байна. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.83.48)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.