ФОТО: 92 сургуулийн захиралаар ХУУЛЬ БУСААР томилогдсон Л.Алтаншагай багш нараа ЦАГДААД өгөв
Тойрогт нь
/
2021-02-05
Нийслэлийн 92 дугаар сургуулийн багш нар өнөөдөр Сүхбаатарын талбай дээр жагслаа. Багш нар 92 дугаар сургуулийн захиралыг хууль бусаар томилсоныг эсэргүүцэн жагсаж байгаа юм.

Тодруулбал БЗД-ийн 92-р сургуулийн захирал Д.Октябрь гавъяаныхаа амралтад гарсан. Гэтэл хуулийн дагуу долоо хоногийн дотор сонгон шалгаруулалт зарлаж, тус сургуулийн захирлыг сонгох ёстой байтал ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр Л.Алтаншагай гэх хүнийг томилсон байна. БЗД-ийн 92-р сургуулийн үйлвэрчний эвлэлийн холбооноос АТГ-т дээрх асуудлаар хандаж, АТГ-ын 2021 оны нэгдүгээр сарын 13-ны 05382 тоот албан дүгнэлтээр тус ажлын байрны шаардлагыг хангаагүй болох нь тогтоогдсон. Гэтэл БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнх сонгон шалгаруулалтгүйгээр хууль зөрчин тус сургуулийн захирлаар Л.Алтаншагайг томилон ирүүлээд байна. Төрийн байгууллага тэр дундаа хамгийн шударга ёс зүйтэй орчин байх ёстой боловсролын байгууллага болох ЕБС-ийн захирлын томилгоо хууль зөрчин, шударга бусаар намын харъяаллаар хүч түрэн томилдог боллоо. Энэхүү асуудлыг БЗД-ийн 92-р сургуулийн багш нар эсэргүүцэж, хуулийн дагуу нээлттэй сонгон шалгаруулалт явуулахыг шаардаж байгаа юм. 

Жагсаалыг зохион байгуулж буй багшаас тодруулахад тэрээр “ Манай сургуулийн захирал Д.Октябрь гавъяаныхаа амралтанд 2020 оны 12 сард гарсан. Түүнээс хойш нэг сарын хугацаанд манай сургууль удирдлагагүй байсан. Энэ хугацаанд нээлттэй сонгон шалгаруулалт явуулж захирал томилж өгөөгүй. Тэгсэн хэрнээ өнгөрөгч нэгдүгээр сард хууль бус томилгоогоор төрийн албан хаагчийн дүрмийг зөрчиж захирал байсан Л.Алтаншагайг түр орлон гүйцэтгэгчээр томилсон. Яагаад захирал байсан хүнийг суудлаас нь буулгаад түр орлон гүйцэтгэгч болгов. Тэр хүн яагаад захиралын суудлаа өгч хэсэг орлон гүйцэтгэгчээр ажиллав гээд эргэлзээ төрүүлэх олон зүйл байна. Энэ талаар бид хариуцах байгууллага, хувь хүн рүү нь явуулсан хэдий ч ямар ч үр дүн гараагүй” хэмээв.

Энэ мэт хууль бус дунд сургуулийн томилгоо нийслэлийн хэмжээнд 50 гаруй, БЗД- т 10 гаруй сургуульд хөл хорионы үеэр хийгдсэн байна.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (13.59.45.243)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.