Т.Доржханд: Намын гишүүдээсээ биш АРД ТҮМНЭЭСЭЭ ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлнэ
Тойрогт нь
/
2021-02-05
Өнөөдөр "Зөв хүн электорат" эвсэлийн төлөөлөл ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Тус мэдээллийн үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд Монголчуудыг төлөөлөх ерөнхийлөгчийг ард түмнээсээ сонгоё гэсэн уриалга гаргалаа.

Т.Доржханд: “Бид 3-4 сарын дараа төрийн тэргүүнээ сонгох гэж байна. Энэ жил ерөнхийлөгчийн сонгуулийн онцлог  бол маш эрт болох юм байна. Дөрөвдүгээр сарын 15-наас эхлээд нийт 45 хоногийн хугацаанд болох юм байна. Хуулиараа парламентад суудалтай нам, эвсэл  ерөнхийлөгчөө сонгодог байгаа. Тиймээс зөв хүн электорат эвсэл ямар журмаар ерөнхийлөгчөө сонгох саналтай байгаагаа тодорхой хэлье. МУ-ын ерөнхийлөгч бол ямар нэг нам бүлгийн төлөөлөл биш. Нийт монголчуудын төлөөлөл байдаг. Энэ утгаараа бид Монголчууддаа шинэ жишиг тогтоомоор байна. Энэ нь юу вэ гэхээр сонгогдох, сонголт хийх эрхийг иргэддээ олгож байна. Үүнтэй холбоотойгоор ерөнхийлөгчөө захиалья хөдөлгөөнийг өнөөдрөөс эхлүүлж буйгаа албан ёсоор мэдэгдэж байна. Зөв хүн электорат нам намын гишүүдээсээ биш нийт монголчуудаасаа Монголчуудыг төлөөлөх эрхэм нэр хүндтэй ерөнхийлөгчийн албан тушаалд очих хүнийг тодруулая гэж уриалж байна. Иймд ард иргэд та бүхэн идэвхитэй оролцоорой. Үүнээс үүдэн “Зөв хүн” вэбсайтыг үүсгэсэн байгаа. Өнөөдрөөс эхлэн энэ вэбсайтруу “Энэ хүн Монгол улсыг төлөөлж чадна” гэсэн хүний мэдээллийг цахимаар дамжуулан өгөх боломжтой. Өнөөдрөөс эхлээд 3 дугаар сарын 20-ний өдөр хүртэл бид мэдээллийг хүлээж авна. Хүлээж авсаны дараагаар бид ярилцаад хамгийн олон санал авсан иргэнийг ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх санал өөрт нь тавина. Ингэснээр Монголчууд өөрсдөө ерөнхийлөгчөө сонгох боломж бүрдэж байна” хэмээв.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.227.89.244)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.