Монголбанкны удирдлагууд 300 сая төгрөгөөр ФИТНЕСИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ авахаар болжээ
З.Батхуяг
Тойрогт нь
/
2021-02-09

Монгол Улсад Мөнгөтэй холбоотой асуудлыг шийддэг, зохицуулдаг гол байгууллага бол Монголбанк. Гэвч энэ байгууллагын удирдлагууд татвар төлөгчдийн мөнгийг зүй бусаар зарцуулж, фитнесийн тоног төхөөрөмж өрөөдөө байрлуулж, чилээгээ гаргадаг бололтой. Тодруулбал

МонголБанкнаас 300,000,000 сая төгрөгийн  үнэ бүхий фитнесийн тоног төхөөрөмжүүд авахаар тендер зарлажээ www.Tender.gov.mn зарлагдсан тендерт

- Суугаа гуяны 2 толгойт булчин хөгжүүлэгч

- Гүйлтийн ЦАНА

- Олон үйлдэлт тэмээ

- Мөр болон цээжний 3 үйлдэлт шахалтын бля бля

-WiFi-LCD дэлгэцтэй гүйлтийн зам зэргийг авахаар өөрийн хөрөнгөнөөсөө 300 сая төгрөг төсөвлөсөн байна. Тус тендерийг 2021 оны 2 дугаар сарын 01-нээс 2021 оны 03 сарын 01-ний өдрийн хооронд буюу 30 хоногийн хугацаатай зарлажээ.

Коронавирусийн халдварын улмаас орлогогүй, ажилгүй болсон иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрч төв талбайд амиа хорлож байхад Төв банкны удирдлагууд нь ийм байдлаар тансаглах нь зөвүү... Монголбанкны удирдлагуудыг Монгол Улсын Их хурлаас шууд томилдог билээ. Тэгэхээр энэ асуудалд УИХ ч анхаарал хандуулах ёстой.

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.28.112)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.