Иргэд өөрөөсөө гаргасан эм тарианы зардлыг буцаан авна
Үйл явдал
/
2021-08-03

Эрүүл мэндийн яамны мэдээлснээр гуравдугаар сарын 1-ээс хойш Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх үед өвчний түүхэд бичигдсэн эм, тариаг өөрөөсөө гаргасан тохиолдолд буцаан авах боломж бүрджээ.

Ингэхдээ хэвтэн эмчлүүлсэн эмнэлгийнхээ Чанарын албанд эм тариа авсан зардлын И-баримтыг хавсарган хүсэлтээ өгснөөр өөрөөс гаргасан эм тарианы зардлыг буцаан авах боломж бүрдэх юм.

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.139.86.18)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.