Олон улсын аавуудын өдрийг тохиолдуулан “Хүүхдээ сонсох өдөр”-ийг зохион байгууллаа
Үйл явдал
/
2021-08-03
Сар бүрийн эхний өдрийг говь нутгийн ирээдүй болсон хүүхэд багачуудаа сонсох өдөр болгосон. Энэ удаагийн "Хүүхдээ сонсох өдөр" олон улсын “ААВУУДЫН ӨДӨР”-ийг тохиолдуулан өсвөр насны хөвгүүдтэй аймгийн Засаг дарга Р.Сэддорж уулзаж аав хүн байх, эр хүн байх талаар болон мэргэжил сонголт, хэрхэн амжилттай ажиллаж амьдрах талаар зөвлөгөө өгч ярилцлаа.
 
Мөн уулзалтад Боловсрол соёл, урлагийн газрын дарга Б.Батболд, Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Урологи, андрологиийн эмч Б.Отгонжав, Цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл хариуцсан ахлах мэргэжилтэн хошууч Ж.Буянтогтох, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах мэргэжилтэн Г.Цолмон нар мэргэжлийн зөвлөгөө, мэдээлэл өгч өсвөр насны хөвгүүдийн сонирхсон асуултад хариуллаа.
 
“Хүүхдээ сонсох өдөр” арга хэмжээг 2021.03 сараас хойш 6 удаа тасралтгүй зохион байгуулж 1500 гаруй хүүхдийг хүлээн авч уулзан, санал хүсэлтийг сонсон шийдвэрлэсэн байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.12.166.131)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.